
Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын "Өвсний хэлмэрч" үзэсгэлэн NFT хэлбэрээр цахим платформд байршжээ. Энэ түүний 2018 онд дэлгэж байсан үзэсгэлэн юм.
Тодруулбал, Mongol NFT орчинд тэр үзэсгэлэнгийн нээлтээ удахгүй хийх бөгөөд худалдан авсан эзэмшигчдээ урландаа урьж, сонирхолтой яриа өрнүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн үүнээс гадна гэнэтийн бэлэг бүхий зүйлсийг MNFT-ийн багийнхантай хамтран төлөвлөсөн талаараа С.Саранцацралт бичжээ.

Орчин үед урлагийн бүтээлүүдийг NFT хэлбэрээр цахимд байршуулж, худалдаалдаг, тэндээс үзэж сонирхдог болсон. Нэг үгээр бодит ертөнцөөс цахим ертөнц рүү хүн төрөлхтөн бага багаар шилжиж буйн нэгэн илрэл юм.
Mongol NFT платформ хөгжиж эхэлснээс хойш хэд хэдэн уран бүтээлч бүтээлээ NFT хэлбэрээр байршуулаад байна. С.Саранцацралтын хувьд энэ анхных нь юм.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.