УЛС ТӨР
Цар тахлын хуульд аудит хийж эхэлжээ
Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийг УИХ-ын төсвийн байнгын хорооноос баталжээ.
Энэ дагуу Коронавируст халдвар / Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт, үр нөлөө, үр дүнд аудит хийж эхэлжээ. Аудитыг хоёрдугаар сарын 01-нээс зургадугаар сарын 15-ны хооронд хийхээр төлөвлөөд байгаа аж.
Тус хуулийг удаа дараа сунгаж сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилох асуудал газар авсан билээ. Хамгийн сүүлд өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-нд шинэ он гарахын өмнөхөн хэлэлцэж сунгасан байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.