Х.Нямбаатар: Хөгжлийн банканд хийсэн шалгалтын 130 хуудас материалыг ил болгоно

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Хуваарь ёсоор өнөөдөр /2022.03.09/ хуралдаж, гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр, "Засгийн газрын ээлжит хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Мөн зөрчил шалган шийдвэрлэх хуулийг өргөн мэдүүлэх болсон. Зөрчлийн тухай хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд үйлчилсэн үр нөлөөг нь дүгнээд шинэчилсэн найруулгаар оруулах нь зүйтэй юм байна гэж үзсэн. Улмаар жил гаруйн хугацаанд төсөл дээр ажиллаж, УИХ-д өргөн барихаар болж байна. Зөрчлийн хуулийн дандаа шийтгэдэг, торгодог хууль гэж ойлгодог. Одоо шалган туслах байдлаар оруулж ирнэ. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага зэрэг төлөөлөлтэй ирэх долоо хоногийн пүрэв гарагт уулзалт хийнэ.
Хөгжлийн банканд 2016 онд шалгалт хийсэн материалыг нийтэд ил болгоё гэдэг хүсэлтийг Б.Энхбаяр гишүүн тавьсан. Тухайн үед өөрөө ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Шалгалтын дүгнэлт болох 130 хуудас материал байна. Тухайлбал, тодорхой эх үүсвэрүүдийг татан төвлөрүүлсэн мөнгийг ямар үед зээл болгон гаргасан бэ. Зургаан жилийн хугацаанд хэрхэн шийдвэрлэж өр төлбөр барагдуулсан бэ гэх зэрэг нилээдгүй дэлгэрэнгүй дүгнэлт гаргасан.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Дандаа албан тушаалын хэрэг гэхээсээ илүү санхүүгийн асуудал ямар эрсдэл үүссэн зэрэг сануулгууд орсон байгаа. 1 их наяд төгрөгийн зээлийн хугацаа хэтэрсэн байна. Эргэж төлөх хугацаа ойртож байгаа. Мөн гадаад валюттай харьцах ханшийн мэдээлэл зэрэг бүх талаас нь шалгалт хийгдсэн байсан. Энэ шалгалтын дүнд тодорхой албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад өгсөн. Яагаад өдий болтол шийдэгдээгүй вэ гэдэг анхаарал татна.
-












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zuv,uygiin nuudag uym..