УЛС ТӨР
Г.Ёндон сайд ОХУ-д ажиллаж, "Роснефть"-тэй гэрээ байгуулж байна

УУХҮЯ-ны ажлын хэсэг ОХУ-д ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсэгт УУХҮ-ийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал нарын дөрвөн хүн багтжээ.
Украины асуудлаас үүдэн барууны орнууд ОХУ-д эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа. Үүнээс үүдэлтэйгээр манай улсад шатахууны эх үүсвэр тасрах болон эдийн засгийн шууд ба шууд бус хамаарал бүхий нөлөөллүүд үүсэх төлөвтэй байгаа юм.
Сангийн сайдын хувьд зун хүртэл шатахуун тасалдахгүй гэж мэдэгдсэн. Тэгвэл Г.Ёндон сайд ОХУ-д ажиллахдаа "Роснефть" компанитай гэрээ байгуулж, шатахууны тасалдал үүсэхгүй байх чиглэлд анхаарч байгаа аж.
Тэр цааш Беларусь улсад очиж ажиллах удирдамжтай байна.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мал шиг толгойтой сайд юм аа хятадаа шатхуун авах гэрээ яагаад хийдэгнүй вм бэ өөр нэфт эзспортлодог улс зөндөө байна солонгосорс жишээ авла даа