НИЙГЭМ

"Эрдэнэс таван толгой" ХК Сангийн яамыг шүүхэд өгчээ

"Эрдэнэс таван толгой" ХК Сангийн яамыг АМНАТ /Ашигт малтмалын нөөц ашигласны татвар/-ын асуудлаар шүүхэд өгсөн байна.

Нүүрс экспортлогчид экспортын нүүрсэндээ 10 хувийн АМНАТ тооцож, улсад тушаадаг. Гэхдээ АМНАТ-ыг нүүрснийх нь зах зээлийн жишиг үнэд уялдуулан тооцдог уламжлалтай. Харин "Эрдэнэс таван толгой" ХК-ийн нүүрсний зах зээлийн үнэ 150 ам.доллар бөгөөд улмаар 15 хувийн АМНАТ төлдөг жишиг тогтоод удаж буй.

Энэ улсад ашигтай ч компанид асар алдагдалтай хувилбар. Иймд "Эрдэнэс таван толгой"-н хувьд нүүрсийг хилийн үнээр борлуулдаг болох зэрэг хувилбарыг дэвшүүлдэг. Явсаар Сангийн яамыг эл асуудлаар шүүхэд өгсөн байна.

Харин Сангийн сайд Б.Жавхлан "Газрын баялгаа бид өндөр үнэлж чаддаг байх хэрэгтэй. Энэ асуудалд ганц Сангийн яам биш УУХҮЯ ч холбоотой. Зарим нэг өөрчлөлт хийж магадгүй. Ер нь зах зээлийн үнээр л нүүрсээ борлуулна" гэсэн байр суурь илэрхийлжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Хуулийг дагах ёстой, хэн ч байсан....

Зочин
Зочин

hun bolgon l huulia murduh heregtei

Холбоотой мэдээ

Back to top button