УЛС ТӨР

О.Цогтгэрэл: Энэ удаагийн АН-ын даргын сунгаанаас нэрээ татаж байна

АН-ын даргын сунгаа хоёр талд болж, О.Цогтгэрэл, М.Тулгат гэсэн хоёр даргатай болоод удаж байна. Мөртлөө УДШ-ийн бүртгэлээр С.Эрдэнэ дарга хэвээр гэсэн мэдээлэл ч бий.

Тэгвэл ирэх сард АН дахин даргын сунгаа зохион байгуулах болсноо Их хурлаараа зарласан. Харин энэ сонгуульд О.Цогтгэрэл нэрээ дэвшүүлэхээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр мэдэгдэлдээ “Ардчилсан нам УИХ-ын хоёр ч сонгуульд үнэмлэхүй ялагдлаа. Сөрөг хүчний үүргээ ч биелүүлэх боломжгүй болж, дотоодын хагарал нь хэм хэмжээг давлаа.

Сүүлийн өдрүүдэд АН-ын төлөөллийн төв байгууллагууд хуралдаж, Их хурлаа хийлээ. Их хурлаар АН-ын шинэ даргын сунгааг зарлахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд АН-ын олонх нэг талд байсан тул даргаас бусад асуудалд ямар нэг маргаан байхгүй болж, эцэслэгдсэнийг онцолмоор байна. Энэ удаад зарлаж буй дотоод сонгууль АН-ын хувьд хуулийн дагуу болон ачар чухал үйл явц.

Одоо шинэ дарга хурдан батлагдаж, АН-ын асуудал нэг мөр цэгцрээсэй хэмээн миний бие энэ удаагийн дотоод сонгуульд нэр дэвшихгүй байх хувь хүний шийдвэрийг гаргаж байна. АН-ыг бүрэн ялуулахын төлөө өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллах болно” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баттулгын түрүүний бөөс эзнийхээ тушаалаар л явжийн.Түүнд баахан юм амлаж байж улс төрд Батлага нь оруулж ирсэн гэдэг үнэншдээ.

Холбоотой мэдээ

Back to top button