УЛС ТӨР

Баян-Өлгийн аймгийн МАН-ын хорооны даргаар Д.Бауыржаныг СОНГОЛОО

Баян-Өлгий аймгийн Монгол Ардын Намын хорооны XXIX дүгээр бага хурал өчигдөр /2022.03.10/ болж, өндөрлөлөө. Хурлаар намын анхан шатны байгууллагуудаас сонгогдсон төлөөлөгчид намын даргаа сонгосон юм.

Тодруулбал, намын даргад Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ыбырай нар нэр дэвшсэн байна.

Улмаар бага хуралд оролцсон нийт 285 төлөөлөгчийн 213 нь буюу 74.7 хувь нь аймгийн Засаг дарга Далелийн Бауыржанд саналаа өгч, даргаар сонгожээ. Харин 70 төлөөлөгч М.Ыбырайд саналаа өгч, хоёр санал хүчингүйд тооцогдсон байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ene ohinoo haysan arhichin odoo yaanaa neeree

Холбоотой мэдээ

Back to top button