Д.Монголхүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн ШАЛТГААН

Ардчилсан намын асуудал шат шатандаа хурцадсан. Даарин дээр давс гэгчээр саяхан МоАХ-ны даргын суудлын асуудал нэмэгдсэн.
Тодруулбал, хоёрдугаар сарын 18-ны өдөр Д.Монголхүү тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс МҮЭСТО-нд тус холбооны даргыг сонгох хурал зохион байгуулсан. Улмаар Ц.Элбэгдорж тэргүүтэй дөрвөн хүн нэрээ татаж, Д.Монголхүүг сонгосон гэгддэг. Тэрбээр энд тэнд ярилцлага өгч дарга болсноо ч чамгүй зарласан.
Улмаар МоАХ-ноос тухайн хуралдааныг хууль бус гэж үзэн, ЦЕГ-т өргөдөл гаргасан байдаг. Эл өргөдлийн мөрөөр ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-т зааснаас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхлээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл түүнийг хууль бус хурал хийж, хууль бусаар дарга болсон эсэхийг шалгаж тогтоохоор ажиллаж эхэлж буй нь энэ. МоАХ-ныхон түүнийг албан ёсны гишүүнээ биш хэмээн үзэж, хөөж туудаг билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШИДИЙГ ОЛООД НИСЭХИЙГ ШАХАВ ШИДЭМСЭЭР БООЛГООД ҮХЭХИЙГ ШАХАВАА ГЭЖ ЭНЭ МАНГАР ЗАЛУУД ААВ ЭЭЖ АХ ДҮҮ БАЙНА УУ? БОЛОХ БОЛОХГҮЙ ЮМНЫ ЯЛГАА ЗААГИЙГ ЭНЭ ТЭНЭГТЭЭ ХЭЛЖ ӨГӨӨЧ УЛС ТӨРЧДИЙН ТОГЛООМ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛООД ЯВААД БАЙНАШТ. ЦАГАА БОЛОХООР ЧАМАЙГ НЯСЛААД ХАЯНА ОДОО ЧАМД ЭРҮҮ СОЁО ҮҮСЧИХЛЭЭ ЧАМАЙГ ЧАВХНЫ ЧУЛУУНЦАР БОЛГОСОН ГАРУУДЫГ ЯМАР АЙМААР ХҮМҮҮС ГЭЖ САНАНАА ЧИ ЭСВЭЛ СОГТУУ ГАЛЗУУ БАЙСАН ЮМ УУ? АРХИ ЧИНЬ ГАРСАН БОЛ ЭРҮҮЛЭЭР СЭТГЭЖ ДАРУЙ ЗУГАТАА ОДОО ОРОЙТООГҮЙ БАЙНА НУСАН ЧАВХ ЖИЙРЭГ ПИВОНЫ БЯЦ ДЭВСҮҮЛСЭН ЛААЗ МИНЭЭ СЭРЭЭЧ ХӨӨШ НАМАЙГ МОНМОЖ БАЙНА УУ? МАНГАРАА
Эрдэнээ л үймүүлж байгаа царай нь
Энэ ёстой мулгуу новш юмаа. Бүр дүрдээ итгэчихсэн далдагнаж байна. Чанга унана даа чи….
Нэг танхай зодоонч, козиночин ерөнхийлөгч болчихож байхад юу нь болохгүй гэж!
Хүзүүгүй хүний хийж байгаа ажил, сүүлийн үед энэ 2 их сзжрээд байгаа дуулдсан. Нөгөө дайны тухай Оросыг буруутгасан жагсаал, энэ МОАХны сонгууль тэрний хийж байгаа ажил