УЛС ТӨР

"Капитал банкны 238.8 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдуулсан"

"Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийлээ.

Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү хэлэхдээ, "20 сая хүртэлх төгрөгийн барагдуулалтын хувьд 352,135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг барагдуулсан. Даатгагдаагүй буюу бусад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулсан. 

Өнөөдрийн байдлаар 353,134 давхардсан тооны харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн өр төлбөр, иргэн хуулийн этгээдийн харилцах хадгаламжийн 99.9 хувийнх нь хохирлыг бүрэн барагдуулсан. Уг банканд эрх хүлээн авагч томилогдон очиход 203.1 тэрбум хөрөнгийг бүртгэлийн дүнтэй байсан. Тус банкны хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хоёр удаа шалгуулсан. Капитал банкны төв байрыг олж өгөөч гэдэг гомдлыг гурван жилийн өмнө өгсөн.

Мөн банкны өмнөх удирдлагууд Капитал банкийг хохироосон байж болзошгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байна" гэлээ.

 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button