НИЙГЭМУРЛАГ

Венецийн дүрслэх урлагийн биеннальд Ж.Мөнхцэцэг "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээр оролцоно

Уран бүтээлч Ж.Мөнхцэцэг 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ. Тэрбээр "Гүнээс гүнд" үзэсгэлэнгээ биеннальд сойх юм байна.

Тус үзэсгэлэнд Ж.Мөнхцэцэгийн сүүлийн 15 жилд бүтээсэн видео урлагаас гадна зүймэл, зөөлөн баримтлуудын бүтээл дэлгэгдэж байгаа аж. Биенналийн Монгол Улсад зориулагдсан гурван хэсэгт тэр "Дутуу төрөлт", "Зээрийн зүүд", "Судасны чимээ" гэсэн нэртэй өрөөнүүдийг бэлтгэжээ.

Харин үзэсгэлэнгийн куратораар Б.Гантуяа, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Соёлын сайд Ч.Номин ажиллаж байна. 59 дэх удаагийн Венецийн дүрслэх урлагийн биенналь ирэх сарын 20-нд нээлтээ хийх бөгөөд арваннэгдүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх аж.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button