Хөгжлөөс хойш татагч: Юмны үнэ өсөхөд гар бие оролцдог монгол сэтгэлгээ

Инфляц галзуурч, хэрэглээний үнийн индекс тэнгэрт хадсан гэхэд болохоор долоо хоногууд өнгөрч байна. Эдийн засгийн тоон үзүүлэлт дурдсан дурдаагүй хүнсний дэлгүүр орж, хэд гурван энгийн бүтээгдэхүүн худалдаж аваад л юмны үнийн өсөлтийг, мөнгөний ханшийн бууралтыг мэдэрч болохоор болжээ.
Инфляц ийн нэмэгдэхэд нөлөөлсөн шалтгаануудад БНХАУ-ын хил гаалийн үйл ажиллагаа хэвийн биш үргэлжилж байгаа, махны үнэ өссөн зэрэг хэд хэдэн шалтнааныг дурддаг. Эдийн засаг талаасаа 2021 оны хавар "10 их наядын хөтөлбөр" нэрээр мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмсэн, мөнгө хэвлэсэн зэрэг бодлого боловсруулагчдын үйлдэл өнөөгийн инфляцын өсөлтөд нөлөөлсөн ч гэж үздэг.
Гэхдээ нөгөө талдаа, монголчууд бид өөрсдөө ч үнийн өсөлтийг өдөөгчид. Хамтдаа үнийг өсгөгчид. "Зах зээлийн зарчим чинь энэ юм аа" гэж хэлээд зүсэм талхаа 10 мянган төгрөгөөр үнэлчхэж болохгүйтэй адил, ямар ч нийгэмд нийгмийн чиг баримжаатай, хамтын амьдралын соёлтой бизнес хийнэ гэдэг асар чухал ойлголт билээ.
Монголчууд цар тахлын үед өчнөөн хүнд үеийг давсан, өр зээл тавьсан, нэмүү өртөг шингээсэн бараа үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчдээ л "Үнэтэй байна, үнээ нэмлээ" гэж уурладаг ард түмэн. Гэтэл жижиглэнгийн худалдаачид, наймаачдын сав л хийвэл үнээ нэмчихдэг, үүнээс зөвхөн өөртөө л ашиг хураадаг хандлагыг хаа сайгүй шүүмжилмээр. "10 саяыг өгөхгүй бол хөдлөхгүй" гээд гэдийчихдэг Замын-Үүдийн жолооч нарын хандлагыг яримаар. "Түгжрэлтэй байна" гээд километр газарт 10 мянган төгрөг авдаг таксины жолоочийн сэтгэлгээг гайхмаар.
Нэг үгээр, монголчууд ер юмны үнийг өөрсдөө хамтран өсгөгчид юм гэвэл хол зөрөөд байхгүй. "Чоно борооноор" гэдэг шиг, нийгмийн хүнд цаг үе ирэхэд хувь ашгаа л бодогчид олох байх тусмаа л нийгмийн хөгжил хойш татагдаж байдаг билээ.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөгжлөөс хойш татагч
Дуртай үедээ үнээ нэмэх юм
САНСАРМААД..Дуртай үедээ дураараа бичдэг нийтлэдэг нөхөд хөгжилөөс хойш татагчид болов.Бүр зах зээлтэй оролдож зогсоохыг оролдож хөгжилөөс хойш татагчид болов .Зах зээл барааны эрэлт нийлүүлэлт гэдгийг мэддэггүй цаас сараачигчид та нар ард түмэндээ хэрүүлийн алим тарихаас баялаг бүтээх ,хөдөлмөрлөх гэсэн сэтгэлгээ үнэндээ алгаа.Өчүүхэн ч гэсэн зах зээлийн тухай ойлголттой болж ном унш,өөрсдөө хөдөлмөрлө.,Юм юм хийж үз.Наймаа бизнес ч хийж үз .Бизнес эрхлэхийг бидэнд өгчихсөн биш шүү Чамд ч бас хийх эрх бий.Бидэнд ч бас хэлэх ,хэвлэх санал бодлоо хэлэх эрх бий гэдгийг сана .НЭГЭН НАЙМААЧИНААС ЧИ БАРАА АВЧ БАЙВАЛ ТЭНД БАРААНЫ ХОМСДОЛ ҮҮСЧЭЭ ГЭЖ ОЙЛГО.ЧИ ТЭНДЭЭС БАРАА АВАХГҮЙ БОЛ ТЭР НАЙМААЧИН ДАМПУУРНА ГЭДГИЙГ БАС ОЙЛГО Зах зээлтэйгээ бүү оролд .Бас дураараа үг бүү чалч
Сансармаад зах зээлтэй хэн ч хэзээ ч бүү оролд.Энэ бол зах зээлийн зарчим.Энэ бол бизнесийн алтан зарчим .Хэн үнэтэй зарах гэж оролдоно.ТЭР дампуурна.Хэн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн.үнээр зарна тэр оршин тогтнож амьдарсаар байдаг.Тээврийн зардал хэд болчихов , үндэсний валют хэд болчихов.Хил гааль яагаад хаачихав гэдгээ л бичиж баймаар юм.Сэтгүүлчидээ сэтгэлгээ хандлагаа өөрчил ,Э/З ын мэдлэгээ тэл