Нийгмийн
Газрын тосны орд ашиглагч компаниуд ОХУ-д үйл ажиллагаагаа хязгаарлав

ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд үүд хаалгаа барьсаар байна. Энэ нь зэвсэгт мөргөлдөөнийг эсэргүүцэж, энх тайвныг хүсэгчдийн хийж буй арга хэмжээ юм. Үүний нэг нь газрын тосны орд ашиглалтаар дэлхийд тэргүүлэгч гурван компани ОХУ дахь үйл ажиллагаагаа хязгаарлажээ.
Тус компаниуд нэгэн зэрэг мэдэгдэл хийгээгүй бөгөөд тус тусдаа ийм арга авч байгаагаа илэрхийлсэн байна.
ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг компаниуд зогссоноор ОХУ-ын эдийн засаг уналтад орж, хавчигдан, зэвсэгт мөргөлдөөнөө зогсооно гэж олон улсад үзэж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.