ДЭЛХИЙ

Украины сэтгүүлчдийг Мелитопольд баривчилжээ

Оросын цэргүүд Украины Запорожье мужид орон нутгийн хэвлэлийн сэтгүүлчдийг баривчилж, сайтыг нь хаасан тухай BBC news мэдээлжээ. Энэ мэдээлэлд Мелитопольски Видомости сонины хэд хэдэн сэтгүүлчийг зэвсэгт этгээдүүд баривчилж, үл мэдэгдэх газар аваачсан гэв.

"Мелитопольски Видомости" сонины сэтгүүлч Ольха Ольховска, Любовь Чайка, хэвлэгч Михайло Кумок, хэвлэлийн эрхлэгч Евхения Борян нарын гэрт зэвсэгт хүмүүс нэвтэрч, баривчлан, үл мэдэгдэх зүг рүү аваачсан" гэж тус сайтад тус сонины бусад сэтгүүлчдийн хэлснийг иш татсан байна.

"Мелитопольски Видомости"-г эзэмшдэг MV медиа холдингийн төлөөлөгчид ажилчдаа суллахад туслахыг Украины удирдлага болон олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button