Ц.Ариунболд: Хөгжлийн банктай холбоотой мөрдөн шалгаж буй 41 хэрэгт УИХ-ын гишүүд холбогдсон

Өнөөдөр /2022.03.22/ сэтгүүлчид Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлыг хууль шүүхийн шатанд нь удаалгүй шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоолгох агуулгаар Улсын Ерөнхий прокурор П.Жаргалсайханд шаардлага хүргүүллээ.
Шаардлагатай танилцаад, Нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд дараах мэдээллийг хийлээ:
“Хөгжлийн банктай холбогдуулан 41 хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд 74 ААН нэр холбогдож байна. Харин эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 12 хэрэгт нийт 22 хүн холбогдож байна. 14 нь Хөгжлийн банкны албан тушаалтнууд байна. найм нь ААН-ийн удирдлага.
Мөн энэ хүрээнд 11 хүнийг цагдан хориулаад байна. Учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор зарим хязгаарлалтыг хийж байна. 61 хүний 664 үл хөдлөх хөрөнгө, 763 тээврийн хэрэгсэл, арилжааны банкууд дахь 104 харилцах данс, 25 ААН-ийн хувьцаа арилжаалах эрхийг царцаасан. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хохирол, нөхөн төлбөр барагдуулахад нь зориулагдсан үйл ажиллагаа.
Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хохирол нөхөн төлүүлэх хуулийн боломж байхгүй. Нэгэнт яллагдагчаар татагдсан учраас хохирол төлүүлэх шаардлага гарна гэдэг үүднээс хязгаарлалт хийсэн юм” гэлээ.
Мөн мөрдөн шалгах түвшинд явагдаж буй 41 хэрэгт нэр бүхий УИХ-ын гишүүд багтсан талаар онцолсон юм.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Холбогдсон УИХ-н гишүүдээ нэрлээч дээ. Ингэж дарж байгаад улам гааруулдаг шүү.
МАН-ын УИХ-д байсан болон одоо байгаа лаларуудаас ч хэд хэдэн этгээд бийдээ энд
Лав МАН ын 20 иод хүнээс 10 орчим нь УИХын гишүүн асангууд байгаа юм.
47 хон биш байх. Бүгд л холбоотой байх аймаар шуналтай амьтад даа