Нийгмийн
Н.Мөнхбатын давж заалдах шатны шүүх хурал ӨНӨӨДӨР болно

Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Хөгжлийн банкны захирал асан, Н.Мөнхбатыг нэг сар цагдан хорьсон. Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа дуусч, дахин нэг сар хорихоор сунгасан тухай бид өчигдөр мэдээлсэн.
Тэгвэл давж заалдах шатны шүүх хурал болно гэж түүний өмгөөлөгч Ч.Ариунболд мэдээлэв.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Мөнхбатыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий мэдээлэл байгаа” үндэслэлээр хорьсон юм.
Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Ариунболдын хэлсэнээр түүнийг одоогоор гурван хэрэгт буруутгаад байна.
- MCS-ийн барьсан, Говийн замыг төр худалдан авч, төлбөрийг зам ашиглагч болох “Эрдэнэс Монгол” компани төлөөгүй.
- Central tower гэх мэт хотын төвийн оффисууд үнийн санал авч, банкны байрны шаардлага хангасан гэж үзэн ХХБ-ын шинэ байрнаас худалдан авсан.
- 2.5 тэрбум ам.долларын бондыг босгосон, босгосон хөрөнгөөр өндөр үнэтэй зар сурталчилгаа хийсэн. Монгол Улсыг гадаадад сурталчлах, бонд босгох зорилгоор ашигласан хэмээн гурван үндэслэлээр буруутгаж байгаа аж.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.