НийгмийнУЛС ТӨР

Намаасаа хөөгдөхдөө тулсан ТАВ Хөгжлийн банкны зээлд нөлөөлөөгүй хэмээн ГҮРИЙВ

Монгол ардын намын есөн гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болгосон талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн Амарбаясгалан өчигдөр мэдэгдсэн.

Улмаар тэднийг өөрийн санаачлагаар дөрөвдүгээр сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Хэрвээ дөрөвдүгээр сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна хэмээсэн юм. Тэдний тав нь өдгөө УИХ-д сууж буй эрхэм билээ.

Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр сэтгүүлчид эрхэм таван гишүүний амыг асууж амжив. Тэд бүгд гүтгүүлж, гүжирдүүлж байгаагаа хэлж, хуулийн байгуулагаар шалгуулж, гэм буруугүй гэдгээ тогтоолгоно хэмээж байлаа.

НЭР БҮХИЙ УИХ-ЫН ГИШҮҮН:

1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт

2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг

3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням

5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам

Ч.УНДРАМ: Миний аав олонд хүндлэгдсэн бизнес эрхлэгч хүн. Би аавдаа хайртай. Аав минь дэлхийн аль ч санхүүгийн байгууллагаас зээл аваад түүнийхээ дагуу үйл ажиллагаагаа явуулаад өргөжүүлэхээр ирсэн. Миний аав мөнгөтэй биш номтой хүн болгохоор хүмүүжүүлсэн учраас бизнестээ намайг оролцуулдаггүй. Аав маань нойргүй хонож, охиндоо санаа зовсон. Бүх юмаа шавхаад энд тэндээс зээлж, авсан зээлээ эргүүлэн төлсөн. Одоо зээлийн үлдэгдэлгүй байгаа. Намайг энэ зээлтэй холбоотой гэж үзэж байгаа учраас хуулийн байгууллага намайг шалгаасай гэж хүсэж байна. Одоогоор шалгуулах хүсэлтээ өгөөгүй байгаа.

С.БЯМБАЦОГТ: Асуудал байхгүй шалгуулна. Зээлд нөлөөлөөгүй. Нөлөөлсөн эсэхийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтооно. Хамаарал бүхий компани гэдэг нь үнэн. Гэхдээ би огт хувь эзэмшдэггүй. Зээл хугацаандаа төлөгдөх байх. Энэ жил үйлдвэр ашиглалтад орох ёстой байсан ч цар тахлаас улбаалан техник урсрах ажилчид нь ирээгүй байгаа юм билээ. 

 Г.ДАМДИННЯМ: Нам хүнийг гэмт хэрэгт холбогдсон эсэхийг тогтоодог байгууллага биш. Би өгсөн үүрэг чиглэлийнх нь дагуу хуулийн байгууллагад шалгуулна, асуудалгүй. Надад шалгуулах зүйл байхгүй л дээ. Хүмүүсийг хараг, үзэг гэж бодоод сууж байна. Ашгүй, шалгуулъя гэж олзуурхаж байна. Миний УИХ гишүүн биш байсан 2018 оны асуудлыг холбоод байгаа шүү дээ. Бизнесийн үйл ажиллагаанд иргэний хувиар оролцож байсан асуудлыг хамаатуулах нь буруу. Монгол Улсад үйлчилж байгаа хуулийн хүрээнд бол би ямар ч хамаарал байхгүй. Яагаад хуулийн байгууллагад шалгуулахгүй хүлээж байсан бэ гэхээр, шалгана биз, дүгнэлтээ хийнэ биз гэж хараад сууж байсан. Өнөөдөр юм уу маргааш шалгуулах хүсэлтээ өгчихнө өө. Ер нь үнэхээр хулгай, албан тушаалын гэмт хэрэг хийчихсэн, зээлээ төлөхгүй, луйвар хийсэн хүмүүстэй хариуцлагыг хатуу тооцох ёстой. Үнэхээр ажлын байр бий болгож, татвар төлж ирсэн, цар тахлын улмаас хүндэрсэн ААН-үүдийг бол харж үзэх ёстой л гэсэн байр суурьтай байгаа.

Л.ЭНХ-АМГАЛАН:“Монгема” компани надтай ямар ч хамааралгүй. Нэг ч төгрөгийн холбоогүй. Би муур нохойн хоолны бизнес хийгээд дөрөв, таван тэрбумыг хулгайлах хүн би мөн үү.

Х.ГАНХУЯГ: Зээл авсан тус компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй. Үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Зээл авах үед нь ч улс төрийн алба хашдаггүй мөн хаших эсэхээ ч мэдээгүй байсан. Тус зээлэнд улс төрийн нөлөөлөл үзүүлэх ямар ч үндэслэлгүй тухайгаа МАН-ын хяналтын хороонд тайлбараа ч хүргүүлсэн. Хууль хяналтын байгууллагад ч шалгуулахад бэлэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин амид
Зочин амид

цусалж хулгай хийчихээд гүрийгчид ичиг ичиг. Та нар ялаас аргалаад мудтарлаа ч түүхэнд чинь үлдэнэ. хүмүүс хялайж харна. сайн гишүүн бус хулгайчид гэж л харагдана үнэн төрх чинь

Zochin
Zochin

Нөгөө Монгол улсыг хөгжүүлнэ, ард иргэдийнхээ амьдралыг сайжруулнаа гээд амлалт өгөөд УИХ -д гарч ирсэн супер нөхдүүд шдээ, нөгөө итгэсэн хэд нь аймаар хүлээлттэй, одоо ч хүлээсээр ,,,,, яамаар ч юм вэ дээ

Иргэн
Иргэн

УИХ-ын гишүүн биш байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол гишүүн болсон цагт огт хамааралгүй уснаас хуурай гарах боломж бүрддэг болж байнауу. Энэ хүмүүсийн ярьснаас тэгж ойлгогдож бн. Дандаа л өөрсдийгөө өөгүй өндөг шиг юм яриад бх юм. Ёс зүй шудрага зан чанар мэдлэг мэргэжил боловсрол гээд эрхэм гишүүдэд ямар бх ёстой юм болдоо. Эдгээр хүмүүс гишүүн болохдоо ямар мөрийн хөтөлбөртэй байсан бол түүнийгээ нэг үзүүлнэ үү!

Зочин
Зочин

Ард иргэдийн боломжийг хулгайлагчид. Энэ хулгайч нар банкны мөнгийг бөөн бөөнөөр нь хулгайлаагүй бол хичнээн иргэд ажилтай, мөнгөтэй байх байв даа, новшууд минь? Бүү гонгинолдоод бай!!!

Зочин
Зочин

Монголын төрийн эрхэм гишүүдийн үнэн дүр төрх нэг иймэрхүү

Зочин
Зочин

Хөөрхий тэр Ундрамын аав шөнө нойргүй хоносон гэнэ Тэр их эрдэм номтой олонд хүндлэгдсэн хүнийг бидний монголчууд л нойргүй хонууллаа ш дээ та минь ээ

Зочин
Зочин

Намаас бүрмөсөн хасж 2024 онд битгий сонгоочээ ард түмэн

Дангаасүрэн
Дангаасүрэн

Үнэн зөвөөр нь шалгана гэдэгт хуулийн байгууллагад найдаж байна.Бүгд буруугүй гэж ярьж байна.Сайн шалгах хэрэгтэй.

Зочин
Зочин

Дутагдлаа хүлээх чадвар, ёс суртахуунгүй ийм амьтдыг дэвшүүлж байдаг нам, сонгож байгаа сонгогчид мөн ч хараагүй сохор байгаа хэрэг шүү.

Зочин
Зочин

Энэ эмэгтэй нилээн зальтай нөхөр үү үгүй юу

Зочин
Зочин

юун нам? бүр их хуралд байх эрхгүй боловсролгүйн туйлуудаа зайлуулаач

Тамир
Тамир

Дамдинням бол хамгиын их хор найруулж сонгуулийнхаа мөгийг Ганхуягаар гаргуулсан байгаа түүндээ дадамгаы

Зочин
Зочин

Буруугүй бол тэрийгэээ тэгээд шалгуулах хэрэгтэйшт.

Холбоотой мэдээ

Back to top button