Х.Тэмүүжин: Хойдууд Х.Баттулгаар дамжуулж АН-ыг авах, "шоглоом" болгох ажил хийж байна

УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжин АН-ын даргын сунгаатай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.
Тэрбээр: "АН-ын гишүүдийн гайхшран, эргэлзэн харж, зарим нэг нь бахдан дагаж яваа энэ "СУНГАА" сунгаа биш л дээ. Яг үнэндээ хойдууд Х.Баттулгаар дамжуулж АН-ыг худалдан авах, Женкогийн тоглоомын намаар ардчиллыг "шоглоом" болгох ажил л хийгдэж байгаа. ҮБХ сунгаа зарлаагүй байхад зөвхөн зохион байгуулалт хариуцах ёстой Дотоод сонгуулийн хороо сунгаа зарлаад, эзэддээ гавьяа байгууллаа, хариуд нь тийм албан тушаал өг хэмээн наймаалцаж, сунгааг хийдүүлнэ гэдэг угаасаа дүрмийн бус луйварын ажил төдий зүйл. Хэцүүхэн хэрүүл, сэхэгүй хор найруулгатай дахиад нэг жилийг АН туулах нь дээ. Гадна, дотны сорилтоо давж нэг нам үлдэх үү, тарж бутраад үзэл зарчмаараа зам замаа хөөхүү гэдэг их сонголтын өмнө ирлээ! Монгол дэлхийтэй нэг байх уу, өөрөө өөрийгөө цоожлох уу. АН ардчиллаа хамгаалж, хөгжлийг түүчээлэх хүч байх уу, авлигын хормойд зүүгдсэн мөнгөний боол төдий, харанхуй мунхагууудын үлдэгдэл болох уу? Хэрсүү асуулт. 1990 онд Москвад байсан эрх мэдлийг Улаанбаатарт авчирч, тоглоомын улс биш тусгаар улс болгосон гэж ярьдаг байсан МоАХ өнөөдөр тусгаар улсаа, ардчилсан үзэл санаагаа хойшоо зарахад бэлэн, тэдний гар хөл төдий болсон нь тун харамсалтай! Мөнгөөр ардчиллыг биш авлигыг л худалдаж авдаг" гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрсдийгээ нэг их томд бодох юм. МАН-аа Эрдэнээтэй нь хамт яаж ч чадахгүй байж дэлхийн хэмжээний том улс төр ярьж муу л бол захын хар овоохой гэгчээр Орос руу муугаа чихэж огт санаачгүй яваа юмыг нь сануулах юм. Тэгвэл үзэмчин голдуу Сүхбаатарын Батсуурь АН-ыг өмнүүдэд өгөх юм уу хаашаа юм
Zaa,Orosuud AN-aar yaadah uym,oorsdiigoo ih uymd bodchihson uym,tertee tergui oirin 10 jildee zasaglaj chadah bish,dotroo ch uchiraa olj chadahgui bj,daraa n Orosuudaas bolj hagaraldsan geh gej bga uym..
Нөгөө сайн дүү охиндоо туслаач дээ
Erguu g###g ter har tamhichin gishiigee shaagaad duugui hevtej bai
Orosuudad hiih ajil oldohgui bga bish dee,AN g avah geed hor nairuulaad suuj bh u...
100 ТАНК 5000 ЦЭРЭГТЭЙ ОРОСУУД ИРВЭЛ БИД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ДҮРЭМЭЭР НЬ Л АМЬДАР.