Нийгмийн

Хөгжлийн банкнаас зээл авсан “Сонгоулд” ХХК-иас 18 тэрбумыг гаргуулахаар шийдвэрлэв

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Сонгоулд” ХХК, “Өрмөн уул групп” ХХК-д холбогдуулан “Сонгоулд” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 20,100,562,221.88 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг  шүүхэд гаргасан, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Д.Оюунбилэг, А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нар оролцжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 17,971,105,343.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, тус компани үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болсон хариуцагч, гуравдагч этгээд нарын өмчлөл, эзэмшлийн зарим үл хөдлөх хөрөнгийг  албадан дуудлага худалдаагаар худалдаж  төлбөр төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж “Сонгоулд” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 18,985,062,911.83 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоосоо хариуцагч “Сонгоулд” ХХК нь татгалзсан бөгөөд тус шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч “Өрмөн уул групп” ХХК, гуравдагч этгээд А.Сэлэнгэ, Д.Мөнхбилэгт нарын гомдлыг хянан хэлэлцээд хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сонгоулд нь сонгууль зориулаад зээл авчихсан юм биш үү

Зочин
Зочин

худлаа хугацаа авах л гэж гомдол гаргаж дээ түүнэс биш зээлийн гэрээ байхад хаачих юм вэ хүннэс мөнгө авсан бол өгч сурах хэрэгтэй дээ өгөхгүй гэж явах асууд�##� зөвхөн монголд л байх юм даа инээдтэй юмаа

Холбоотой мэдээ

Back to top button