Нийгмийн

Э.Бат-Үүлийг цагаатгах уу, ялыг нь баталгаажуулах уу

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Түүний хувьд ялаа эдэлж эхлээд гурван сар гаруй болж байна. Энэ хугацаанд шоронгоос хэд хэдэн захидал, нийтлэл бичиж, сонин хэвлэлүүдэд нийтэлсэн. Түүнчлэн захиа, нийтлэл бичих эрхийг нь хааснаар өлсгөлөн хүртэл зарлахаар шийдсэн талаар нь хүү нь болон өмгөөлөгч нь мэдээлж байсан. Гэхдээ өлсгөлөн зарлуулахгүйгээр хэвлэн нийтлэх эрхийг нь сэргээсэн юм.

Давж заалдах шүүх хурлын талаар түүний хүү Б.Чулуудай “Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 10:30 цагт аавын минь давах шатны шүүх хурал болно. Уг хурал нээлттэй болох ёстой. Биднийг биеэр оролцуулах ёстой” гэжээ.

Эргэн сануулахад, 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын долоон хүнд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрээ гаргасан. Түүнээс хойш гурван сар гаруйн дараа Давж заалдах шүүх хурал болох нь. Б. Чулуудай болон түүний өмгөөлөгчийн хэлсэнчлэн Э.Бат-Үүл хилс хэргээр ял эдэлж байгаа юу. Түүнийг цагаатгах уу, эдэлж буй ялыг нь баталгаажуулах уу гэдгийг өнөөдөр дэнслэх нь.

Шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил хорих, түүний хүү Б.Чулуудайг 15 сая төгрөгөөр торгох, ТОСК-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон.

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамталж, Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж хуулийн байгууллага үзсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zocha tt
zocha tt

batuul jujugchin gar baabar gej huniii yum huulchaad ih medegch bolchihno jijee helchihie mongold maska zuudeg hun bhgui gej baabar gedeg hudalch yariad suuk bna sosarbaram aas ard kino tiAtraa aviy batsukh bid 2 dari ahid dugui zasvar neej bna geed 90 hefen ond minii mashind daidaad l yavj blaA ter ued cog bodvol bi mashintai bsan

Зочин ВТ
Зочин ВТ

төрөөс зээл аваад нэг компанид өгч түүгээр нь дарамталсаар өөрийн хүүгийн ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компани нэртэй нэг нэгжийг 5 тэрбумаар зарсан болж мөнгө завшсан байна шүүдээ. Үнэхээр гутамшиг. зээл олгуулж түүгээр нь хүүгийнхээ компанийг худалдаж 5 тэрбум завшсан бузар амьтан

Зочин ВТ
Зочин ВТ

шүүх худалдагдсан эсэхээ одоо бас дахин харна. Хүүгийнх нь идсэн 5 тэрбумаар шүүхийг хахуульдаж ял завших гэж буй энэ балиар өвгөнд үнэн үйлчилээсэй. ялыг баталгаажуулаасай харж л байя

zochin
zochin

bb

Зочин
Зочин

Дэндүү юм аа

Элбэгдорж
Элбэгдорж

Муусайн шүүгч нарт би хангaлттай мөнгө өгсөн. Та нар Бат-Үүлийг суллах ёстой. Өмнө нь би анд Хаянхярвааг бас л ингэж сулласан. Одоо Бат-Үүл андыгаа сулламаар байна. Тэд хэрэг хийгээгүй. Авилга авсан, хүүтэйгээ нийлж луйвар хийсэн гэдэг чинь хэрэг биш. Aлбан тушaaлтан хүн тийм л зүйл хийх гэж дарга болдог.

Зочин
Зочин

Эдний ах дүү нар их баяжсан даа гантулгын насаараа цэргийн албанд ажилласан ах бенц жип тэй хувийн онгоц оруулаад ирчихсэн хувийн компанитай болчихсон байгаа Наадуул чинь бүх луйвараа ах дүү авгай хүүхдийнхээ нэр дээр шилжүүлчихсэн байгааш дээ

Холбоотой мэдээ

Back to top button