УЛС ТӨР

ЗАРЛИГ: Төрийн байгууллагууд баяр ёслолоор өндөр градустай архи хэрэглэхийг ХОРИГЛОНО

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх архидалттай тэмцэх зарлиг гаргасныг танилцуулж байна.

ЗАРЛИГТ:

Нэг. Архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хүний хөгжлийн зорилтот хөтөлбөрийн хүрээнд эрүүл Монгол хүн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжилтийг хангахад дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

1.1: Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг төлөвшүүлэх өндөр хатуулагтай этилийн спирт агуулсан архины хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын болон эрх зүйн өөрчлөлт хийх.

1.2: Онцгой албан татварын ангилал шатлалд өөрчлөлт оруулах замаар 38 хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан архи согтууруулах ундааны хатуулгыг арван жилийн хугацаанд жил бүр ХОЁР хувиар бууруулах бодлого эрх зүйн орчныг бүрдүүлэх.

1.3: Архи согтууруулах ундаанд ногдуулах онцгой албан татвараас хавдарын эмнэлэг, донтох өвчнийг эмчлэх төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг байгуулах, соён гэгээрүүлэх чиглэлд зарцуулах

1.4: Төрийн байгууллага болон орон нутгийн өмчит хуулийн этгээдээс зохион байгуулж буй албан ёсны баяр ёслол, хүлээн авалтад өндөр хатуулагтай спирт агуулсан архи согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох

1.5: Халамжаас хөдөлмөрт шилжих суурь шинэтгэлийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах

1.6: Архи согтууруулах ундааны хууль бус үйлдвэрлэл борлуулалттай тэмцэх арга хэлбэрийг боловсронгуй болгох, цахим технологид суурилсан хяналтын тогтолцоог бүрэлдүүлэх, түүнд оногдуулах зөрчлийн ял шийтгэлийн бодлогод өөрчлөлт оруулах

1.7: Хорт зуршилаас ангид шинэ үеийг төлөвшүүлэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, их дээд сургууль коллежиуд, ЕБС-уудад архи согтууруулах ундаа түүнээс үүдэн гарах хор уршгийг таниулах, агуулгыг нэмэгдүүлэх

1.8: Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлэлтийг зохион байгуулахад хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг дэмжих

1.9: Согтууруулах ундааны хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар анхааруулга санамж байршуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх

Хоёр. Нийт аж ахуй нэгж байгууллага архи согтууруулах ундааны хэрэглээ түүнээс үүдэлтэй нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад санаачлагатай оролцох. Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд өндөр хатуулагтай архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг уриалсугай.

Гурав. Энэхүү зарлигийн хэрэгжилтийг цаг тухай бүрт нь мэдээлж тайлан мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэд зарлиг болгосугай" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ашгүй дээ зарлигаа сайн мөрдүүлэх хэрэгтэй төрийн байгууллагуудын ажлын байрны архидалт арай л аймаар байна.

Зочин
Зочин

Ингэж ярчихаад өөрсдөө өдөр болгон өндөр градустай архи хэрэглэдэг гэдгийг чинь ард түмэн аль үжээ мэддэг болсонг ойлгохгүй байгаа юмуу Хүрэлсүхээ

guyuu
guyuu

huuye! ter zalgamjagchuud chin olon ulsiin huuhdiin zuslanv buzartuulaad baina shuu! yu n arhinii graus gej bitgii huts bid medej bn , bid chin viski chingeseer ugjuulj end hursen ym gej tomrood buzriin deediig harin ch shingeej ugluuduu! odoo ene ariun gazriig dalai gegeenten n ch ariusghaasaa unhuruv bololtoi!!!

Холбоотой мэдээ

Back to top button