УЛС ТӨР

"Шатахууны үнэ хамгийн багадаа 1000 төгрөгөөр НЭМЭГДЭХ нөхцөл үүслээ"

Засгийн газар өчигдөр /2022.04.04/ ээлжит бусаар хуралдаж бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулах асуудлыг хэлэлцсэн. Улмаар "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэйгээр гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдлоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн барьж нэн яаралтай хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Үүний дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж Засгийн газрын гишүүдийнхээ хамт мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Ерөнхий сайд "Шатахууны асуудалд тодорхой зохицуулалт хийхгүй бол хамгийн багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Учир нь ам.доллароор тооцоо хийхгүй, рублиэр тооцоо хийнэ гэдэгт Европын холбооны улс орнууд өртөж эхэлж байна. ОХУ Монгол Улсад нэг үнээр, бусад улс оронд өөр үнээр шатахуун нийлүүлэх боломжгүй гэсэн үг. Бид энэ асуудалтай бодитоор нүүр тулахаас өөр аргагүй" гэлээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button