УЛС ТӨР

ЖАГСААЛТ: Хөгжлийн банкны ТУЗ-өөс гадна ХАЛАГДСАН 15 хүний нэрс

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсан билээ. Тэрбээр энэ үеэр Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийг 100 хувь өөрчилж, чанаргүй зээл авсан компаниудын нөлөөнд орсон байж болзошгүй тус банкны 20 гаруй албан тушаалтанг хуулийн байгууллагын саналд үндэслэн ажлаас нь чөлөөлөхийг даалгасан. Хэрэгжилтийг Засгийн газрын хуралд танилцуулахыг үүрэгдсэн байдаг.

Тэгвэл Хөгжлийн банкны удирдлагууд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас өгсөн үүрэг даалгаврыг урвуугаар ашиглаж эхэлжээ.

-ХАЛАГДСАН 15 ХҮНИЙ ХОЁР НЬ Л ОДООГООР ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГААР ШАЛГУУЛЖ БАЙНА-

Тодруулбал, “Зээлийн асуудалд холбоотой хүмүүсийг хуулийн байгууллагын саналд үндэслэн Хөгжлийн банкнаас хал” гэснийг урвуугаар хэрэгжүүлж “хуулийн байгууллагад шалгуулаагүй буюу зээлийн асуудалд нэр холбогдоогүй эгэл жирийн ажилчдыг халах” жагсаалт гаргасан байна.

Хамгийн хачирхалтай нь, эхлээд халагдах ажилчдын нэрсийн жагсаалтыг гаргаж. Дараа нь халагдсан ажилчдынхаа үндэслэлийг хайх, хөөх, тушаалаа гаргах зэрэг үйлдлүүд гаргаж байгаа тухай хэд хэдэн эх сурвалж хэлж байгаа юм.

Халагдах жагсаалтад:

  1. Т.Оюунчимэг- Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн захирал
  2. Л.Мягмаржав-Эрсдэлийн бодлогын хэлтсийн захирал
  3. Б.Чинзориг-Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  4. Ц.Булганхишиг-Хуулийн хэлтсийн зээлийн үйл ажиллагаа хариуцсан хуульч
  5. С.Батзориг-Худалдан авалт. аж ахуй ххриуцсан ахлах мэргэжилтэн
  6. Б.Оюунчулуун-Эрсдэлийн бодлогын хэлтэсийн мэргэжилтэн
  7. Н.Эрдэнэбилэг-Зээлийн эрсдэл, төслийн хяналт хариуцсан мэргэжилтэн
  8. Б.Цолмон-Тайлан, бүртгэлийн хэлтстйн захирал
  9. С.Цэгцбаяр-Экспорт, импорт, худалдааны санхүүжилтийн хэлтсийн мэргэжилтэн
  10. Ц.Одмаа-Эрсдэлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн
  11. Б.Цолмон-Төслийн санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн
  12. Ц.Даваадорж-Төслийн санхүүжилтийн хөгжүүлэлтийн хэлтсийн захирал
  13. Д.Цэнджаргал-Төслийн санхүүжилтийн судалгааны хэлтсийн мэргэжилтэн
  14. О.Батбаатар-Эрсдэлийн удирдлагын газрын дарга
  15. Б.Ганбаатар-Комплайнсийн хэлтсийн захирал

гэсэн нэрс багтжээ.

-ЭХНИЙ ЭЭЛЖИНД ХАЛСАН 15 ХҮНИЙ ЖАГСААЛТЫГ БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ НЭРЭЭР 40 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР ЗЭХЭЖ БАЙНА-

Эдгээр хүмүүсээс одоогийн байдлаар хоёр нь л хуулийн байгууллагаар шалгуулж байгаа аж.

Үндсэндээ Ерөнхий сайдын хэлсэн чиглэлд нийцэж буй юм байна. Харин үлдсэн 13 хүнийг одоогоор шалгаж эхэлсэн зүйл байхгүй гэдэг мэдээлэлтэй. Шалгагдсан, зээлийн асуудалд холбогдсон зүйлгүй тул эхнээсээ хууль шүүхийн байгууллагаар явж, хэл ам хэрүүл тэмцэл гаргаж эхэлж. Халагдах үндэслэлээ ч бүрэн дүүрэн ойлгоогүй хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж, Хөгжлийн банкаар нэг хов жив гэж ойлгогдох нөхцөл байдал үүссэн бололтой.

Иймийн тул удирдлагууд нь халсан ажилчдынхаа тушаалыг гаргахдаа үндэслэл хайж зовж, зүдэрч байхаар “бүтцийн өөрчлөлт нэрийн дор бүхнийг явуулж, цэвэрхэн зохион байгуулахаар зэхэж байгаа” тухай мэдээлэл байгаа юм.

Энд дурдахад, халагдсан хүмүүсийн нэрс задрахгүй, олдохгүй байсан нь удирдлагууд ажлаас халах үндэслэлээ ажилчиддаа тайлбарлаж чадахгүй, олохгүй байсантай холбоотой гэж хэд хэдэн эх сурвалж батлан хэлэв.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Бүтцийн өөрчлөлт зээлийн асуудалд нэр холбогдоогүй, хуулийн байгууллагаар шалгуулаагүй жирийн ажилчдыг хоморголон халах процесс явагдана гэсэн үг. Өөрөөр хэлбэл зээлийн асуудлаас хол, оролцоогүй, улс төрийн нөлөөлөл хамааралгүй жирийн ажилтан, мэргэжилтнүүдийг хоморголон халаад туг тахиад өнгөрөх үү. Жинхэнэ халагдах ёстой дарга нар цаана нь нуугдаад үлдэх үү. Энэ хоёр эргэлзээтэй асуулт урган гарч ирж байна. Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн үүрэг чиглэлийн хэрэгжилтээ Хөгжлийн банкны удирдлагууд Засгийн газрын хуралдаанд танилцуулах буй за.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Банкаа хоосоэ болгоход хамжилцсан .Мөн цалин авч байж ажлаа муу хийсэн хүмүүс халагдах ёстой . Ажлаа хийж чадаж бн юм бол ийм байдал үүсэх үү . БАНК ЧИНЬ ДАМПУУРСАН ГОНШИГНОХ ХЭРЭГГҮЙ ХАРИН Ч ХАРИУЦЛӨГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ

зочин
зочин

Энэ дунд хайгаад ч жаахан ч ноо илрүүлэхээргүй шудрага ажиллаж байсан хүмүүс байна шүү. Дээдчүүлийнхаа үгэнд орохгүй хэлсэн ярьсанаар нь зээлийг нь гардаггүй хууль бус зүйл д нь эсрэг байдаг хүмүүс багтсан л байна. Жишээ нь дээд толгойд нь байгаа Оюунчимэг гээд захирал хүнтэй элдэв хор ярих нь байтугай ажлын төлөө монгол улсын хөгжил олгож байгаа балай балай болохгүй зээлүүдийн эсрэг ажиллаж эхэлсэн цаг үе ээсээ захиралуудтай муудаж чичлүүлж ирсэн хүн.Үе үеийн банкир залуучууд энэ хүнийг ямар хүн гэдгийг мэдэх л ёстой. Шалгаж тогтоодог хүмүүс нь хүн нэг бүрчлэн шалгаж хүний нэр төрийг сэргээх л хэрэгтэй. Шинэ үеийн хэлмэгдүүлэлт гэж энэ болж байна.

Зочин
Зочин

Дэндүү юм аа

Зочин
Зочин

Хөлах үндэслэл олдохгүй байгаа юм уу элэгэлэг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Huts

Зочин
Зочин

Улам дампууруулах нь дээ

Зочин
Зочин

Зөв аль болохоор хэмнэлт хийхгүй бол банк дампуурна наад байраа ч зар цомхон хямд үнэтэй байранд орох хэрэгтэй дээ

Холбоотой мэдээ

Back to top button