МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав Х.Баттулгатай тохирч, С.Эрдэнийг уурлуулав

Хоёр салсан АН-ын "зодоон" дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулга орж ирээд бүр самраад хаяв. Тэрбээр орон даяар явж, АН-ын даргын сунгаа зарлаж, өрсөлдөгч Ж.Батсуурь нь нэрээ татсанаар ганцаараа сонгуульд өрсөлдөж, 96 хувийн саналаар ялалт байгуулсан.
Гэтэл одоо эл баяраа тэмдэглэж, бөх барилдуулахаар болж, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай тохирсон гэх.
Тодруулбал, Ардчиллын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан дөрөвдүгээр сарын 7-ны пүрэв гаригийн 14:00 цагаас Бөхийн өргөөнд болохоор зар тараажээ. Уг барилдааны түрүү бөх найман сая, үзүүр бөх зургаан сая, их шөвөгт шалгарсан бөхчүүд тус бүр дөрвөн сая төгрөгөөр байлуулна. Гэвч уг барилдааныг С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж, намын нэр барьж, мөнгө угаах хууль бус үйлдэл гэж мэдэгдэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл МҮБХ АН-ын даргын төлөөх "зодоон"-ы оролцогч болчихов.
Уг мэдэгдэлд “Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч гэх Х.Баттулга, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав нар хамтран Ардчилсан намын нэрээр “мөнгө угаах” хууль бус үйлдэл явуулж байгааг Ардчилсан нам эсэргүүцэж байна. 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр нь Монголын Ардчилсан нам байгуулагдсан түүхэн баярын өдөр. Гэтэл Ардчилсан намын нэр барьсан хэсэг хүмүүс Ардчилсан намын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаа явуулж түүнийг зөвтгөх нэрийн дор Монгол бөхийн өргөөнд 2022 оны дөрөвдүгээр сарын өдөр 7-ны өдөр Ардчилсан намын баярт зориулсан хэмээх 256 бөхийн барилдааныг зохион байгуулахаар завдаж байна. Энэхүү барилдаанд Ардчилсан намын нэр, тамга, лого, тугыг зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглахын зэрэгцээ ихээхэн хэмжээний хууль бус мөнгөний асуудал яригдаж байна. Иймд Монголын үндэсний бөхийн холбоо энэхүү хууль бус ажиллагаагаа даруй таслан зогсоож, Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн барилдаанаа цуцлахыг албан ёсоор шаардаж байна. Ардчилсан намын нэр барьсан этгээдүүдтэй Ардчилсан намын гишүүд бид улс төрийн хатуу тэмцэл явуулахаа анхааруулж байна” гэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ydargaatai sdaanuud we erdene metiin shunaluud zailaaj dee ardchilsan nam nereeer bugd menge ugaaj idej geed uheldeed baih ym taraagaad hayjaaj dee ondoo nam baiguuljaaj eswel gainuud yma erdene.elbegdorj batuul baasanhuu sosorbaram geed l uhseniin ardchilsan gej ed bol tonon deeremdegjid baihgui yu daa oligtoi bugded gar durj awsan humuus shuu dee
Эрдэнэд гишүүн байхгүй шаасан кк, тамгаа 2 гараараа Туваанд өгсөн шаасан кк....
ЭРДЭНЭ ҮҮНЭЭС Ч ИЛҮҮ УУРЛАХ БХОО
Энэмуу бах уурлалаа гээд яадгийн
Балай эрдэнэ зайлаач
Эрдэнэ намын гишүүн ч биш, намын дарга ч биш зүгээр л МАН-тай хуйвалдан түүний ивээл дор АН-ыг самарч буй хорлон сүйтгэгч шүү дээ. АН -ын гишүүд намын даргаа нэгэн дуугаар сонгосон, одоо баяраа хийж бөх барилдуулах нь иргэн Эрдэнэд ямар ч хамаагүй шүү.
ХА ХА ХА эрдэнэ УДАХГҮЙ ОРОХ ГАЗАРГҮЙ БОЛНО.
ЗААВАЛ ИНГЭЖ МӨНГӨ УГААЖ БАЙХААР ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛГҮЙ УГААЛГЫН МАШААНДАА ХИЙГЭЭД САЙХАН УГААЧИХАЖ БОЛДОГГҮЙ ЮМ УУ? ЭРДЭНЭЭ АХЫГ БИТГИЙ УУРЛУУЛААД БАЙГААЧ ДЭЭ.УУРЛАХААРАА П...ДАА ГЭЭД ОРИЛЧИХДОГ ЮМ ШҮҮ ДЭЭ. БАРИЛДААН ҮЗМЭЭР Л БАЙНА БАЙ ШАГНАЛ НЬ ОВОО ЮМАА ЁСТОЙ ЭНЭ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ДОПИНГОО АХИУХАН УУГААД АЛАЛЦААД ӨГӨӨРЭЙ БӨХЧҮҮДЭЭ