Г.Занданшатар: Төсөвт тодотгол хийж, хэмнэлтийг дээрээсээ эхлүүлнэ
Өнөөдрийн /2022.04.08/ УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн талаар мэдээлэв.
Тэрбээр "УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл шийдэл боловсруулах ажлын хэсгийн байгуулж байгаа. Энэ ажлын хэсэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Т.Доржханд, Б.Пүрэвдорж, Ч.Ундрам нарын гишүүд багтсан.
Цар тахлын сөрөг нөлөө хоёр жил үргэлжилж байна. Энэ нөлөөлөл алсарч амжаагүй байхад олон улсын хурцадмал байдлаас үүдсэн үнийн шок, шатахуун, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг сөрөг нөлөө эдийн засагт дарамт учруулж байна.
Үүнээс үүдэлтэй нийгмийн жагсаал цуглаан, бухимдлыг маш сайн ойлгож, хүндэтгэлтэй хандаж байгаа. Ажлын хэсгийн түвшинд зөвлөлдөөд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, хэмнэлтийг дээрээсээ эхлүүлье гэж үзсэн. Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоогоод байна. Ирэх зургаан сар амаргүй байх төлөвтэй байгаа. Төсвийн бүсийг чангалж, 660 тэрбум төгрөгөөр хэмнэсэн” гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш тээ
Занданшатараа Гишүүдийнхээ холбоо, машин шатахууны, мөн хөрөнгө оруулалт нэртэй нэг гишүүний 6 тэрбумыг зугаалгын мөнгөө царцаах даа. Архангайн 3 гишүүн тэр олон машинтай бүх сумд очиж шагнал- одон тараасан. Бүх гишүүд энэ зардлыг гаргасан. Ийм их хэрэггүй тансаглалыг зардлаа хас