ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ-ын асуудлаар 42 улс Гаагийн шүүхэд гомдол гаргажээ

ОХУ-ын дайны гэмт хэргийн улмаас дэлхийн 42 орон Гаагийн шүүх буюу Олон Улсын Шүүхэд хандаад байна. Энэ талаар Украины Хууль зүйн сайд Денис Малюска мэдэгджээ.

“Дэлхийн 42 улс ОХУ-ын асуудлаар Гаагийн Олон улсын шүүхэд хэдийн хандаж, нэхэмжлэл гаргаж, Орос улсын үйлдэж буй дайны гэмт хэргийг олон улсын түвшинд шалгаж эхэлсэн. Тэдгээр хэрэгтэй холбоотой давж заалдах гомдлыг авч хэлэлцсэнээр Украины асуудлыг хөнгөвчилж, мөргөлдөөний үйл явцыг хурдан дуусгах боломж олгож байна” хэмээн сайд Денис Малюска мэдэгдэв.

Украины өнцөг булан бүрээс ирсэн шинжээчид Буча хотод үйлдэгдсэн дайны гэмт хэргийн нотлох баримт цуглуулахаар ажиллаж байгаа хэдий ч Оросын цэргүүдийн үйлдсэн гэмт хэргийн тоо маш их байгаа тул хангалттай нөөц байхгүй байна гэдгийг мөн онцоллоо.

Эх сурвалж: Ukrinform

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
!!!
!!!
4 сар 12, 2022 02:50

Гаагын шүүх гэж байхгүй болсон шүү дэ!!!

Иргэн
Иргэн
4 сар 12, 2022 10:42

Энэ ч бараг ЛИНЧИЙН ШҮҮХээс ялгарахгүй болсон эд дээ.

Холбоотой мэдээ

Back to top button