УРЛАГ
Морин хуурын чуулга аялан тоглоно

Улсын филармонийн 50 жил, Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулсан Морин хуурын чуулгын шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн “Наран мэлмийт эх орон” аялан тоглолт баруун аймгуудаар тоглогдох гэж байна.
Тоглолтод Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, гавьяат жүжигчин, дуучин Б.Мөнхбаатар, соёлын тэргүүний ажилтан Б.Дэлгэрбаяр оролцоно.
Чуулга Баянхонгорт 22-нд, Ховдод 24-нд, Говь-Алтайд 27-нд, Өвөрхангайд 30-нд тус тус тоглох юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.