УЛС ТӨР
Засгийн газар ЭЭЛЖИТ БУСААР хуралдаж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Тэгвэл өнөөдөр /2022.04.15/ 10.00 цагт ээлжит бусаар хуралдаж эхэлжээ.
Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
УИХ-ын даргын захирамжаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах шаардлагатай арга хэмжээний төсөл, шийдэл боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хуралдаанаараа 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн
- Төрийн бүх шатны байгууллагуудад хэмнэлтийн горимыг мөрдүүлж, зардлыг 10-аас доошгүй хувиар хэмнэх, бүтэц, чиг үүргийг хянаж, давхардлыг арилгах, удирдлагын орон тоо, зардлыг бууруулах;
- Тансаг хэрэглээний болон бүх төрлийн архи, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх асуудлыг судалж, хэрэгжүүлэх;
- Төрийн байгууллагын зарим чиг үүргийг хувийн хэвшил, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах замаар зардлыг бууруулах;
- Төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих;
- Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын зардлыг 30-аас доошгүй хувиар хэмнэх замаар төсөвт төвлөрүүлэх татварын болон ногдол ашгийн орлогыг нэмэгдүүлэх;
- Үйл ажиллагаа нь давхардсан, үр ашиг багатай төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрчлөн байгуулах, татан буулгах саналаа УИХ-д өргөн мэдүүлэх зэрэг чиглэлээр Төсвийн хэмнэлтийн тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байдаг.
Ташрамд дуулгахад, 2022 онд улсын төсвийн орлогыг хэт өөдрөг төсөөлсөн гэж эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байгаа. Тодруулбал 15.7 их наяд төгрөгийн орлого олж, 18 их наяд төгрөгийн зарлага гаргана гэж төлөвлөсөн билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Saiduud n ih hudaldan avalt hiilguulj oorsdoo avah geed ard n ocherloj bgaa, hereggui olon shahaanii hudaldan avaltiig zogsooh heregtei,
Зөв шийджээ. Нийслэлийн засаг даргын харьяа байгууллага, агентлагийн хэрэггүй олон орлогч дарга нэртэй ажилгйчүүди ын г шууд халах, НЗД ын олон орлогч, дагуулж ирсэн чадваргүй мануухайнуудыг халах ёстой гэж үзэж байна.
Хямралтай үед хэмнэх нь зөв, гэхдээ үйл ажиллагааны урсгал зардлыг танавал ажил зогсоно. Нөгөө талаас эдийн засгийг сэргээе гэвэл төрийн зардал байж л байх ёстой, хувийн кампаниудад очих мөнгөн урсгалыг зогсоож болохгүй. Мэдээж дундуур нь мөнгө төгрөг идээд байгаа хулгайч нарыг залхаан цээрлүүлэх хэрэгтэй.