Д.Эрдэнэбилэгийг АТГ-аас байцаасан ч СААТУУЛААГҮЙ

Өнөөдөр /2022.04.19/ АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс мэдүүлэг авсан талаар өмнө нь мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, өнөөдөр Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий бизнесүүдийн удирдах албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, нэгжлэг хийх процесс явжээ.
Үүний дараа Д.Эрдэнэбилэгийг хойшлуулшгүйгээр 48 цаг саатуулсан гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл түүнийг саатуулах шийдвэр гараагүй бөгөөд мэдүүлгээ өгч дуусаад АТГ-аас гарч явсныг эх сурвалжууд бататгав.
Засгийн газраас Д.Эрдэнэбилэгт хамаарал бүхий “Хөтөл”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компаниудыг төрд эргүүлэн авах шийдвэр гаргаад буй. Одоогоор Д.Эрдэнэбилэгээс ямар асуудлаар мэдүүлэг авсан нь тодорхойгүй байгаа ч Хөгжлийн банкны агуулга байх магадлалтай юм.
Түүний “Улаан бал” нэвтрүүлгийн зочноор орсон контент яг одоо эфирээр цацагдаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг саатуулах үндэслэл олдохгүй байх
Хуулийнхан саатуулж чадахгүй л дээ
Энэ бол зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж эхлэж байна. УЛААН БАЛ НЭВТЭРҮҮЛЭГЭЭР САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙГ
ЛОДОЙ МАГТАН ДУУЛАХ ХОЛГҮЙ АСУУЛТ ХАРИУЛТ ТОДОРХОЙ БАЙЛАА. ЛОДОЙН ХАМГИЙН ЗЭВҮҮН НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨР ЗАСГИЙН ГАЗАРЫН ЯВУУЛЖ БАЙГАА БОДЛОГЫГ ШИЙДВЭРҮҮДИЙГ ДАЛДУУР ДОРОМЖЛОН САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ БОЛОН ТҮҮНИЙ АРД БАЙГАА МАНАН-ГИЙН ОЛИГАРХУУДЫН ТАЛД ҮЙЛЧИЛСЭН ЯРИЛЦЛАГА БОЛООД ЗОГСОХГҮЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН БААТАР БОЛГОХ ШИГ БОЛЛОО. САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТӨР ЗАСАГТ ЗАХ ЗЭЭЛИЙН ОНОЛЫН ХИЧЭЭЛ ЗААЧИХ УУ? МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭНЭ НОВШ БОЛОН АРД НЬ БАЙГАА МАНАН-ГИЙН ОЛИГАРХУУДАД ИНГЭЖ ДОРОМЖЛУУЛАХГҮЙ ШҮҮ! ТӨР ЗАСАГ ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГА САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ НАР БОЛОН МАНАН-ГИЙНХАНД ТӨР ТӨМӨР ГҮҮРЭЭ ҮЗҮҮЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН. ЧАДАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БОСОХ БОЛНО.
Сахал Эрдэнэбилэг бол хязгааргүй шунaлтай бирд бөгөөд Элбэгдорж, Х.Баттулга, М.Энхболд, Сү Батболд нар түүнд улс төрийн дэмжлэг үзүүлж, хууль шүүхийн байгууллагаас хамгaaлж байдаг. Иймд сахлыг шоронд хийх бол дээрх хамсаатнуудыг нь мөн хамт хийх ёстой. Тэд луйвар, хулгайгаар олсон ашиг орлогоо хувааж хүртдэг гэмт бүлэглэл юм.