УЛС ТӨР

Нэг саяас дээш цалинтай нь санхүүгийн хүндрэлгүй амьдардаг хэрэг үү

Иргэд жагсахдаа НДШ-ийг бууруулахыг шаардсан. Харин Засгийн газар хувийн хэвшилд ажилладаг иргэдийн НДШ-ийн 50 хувийг сард бүрд нь буцаан олгох түр хуулийн төсөл санаачлав. Энэ нь явсаар бусад бүтцүүдийн саналыг тусгаснаар зөвхөн нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдийн л НДШ-ийг буцаан олгох агуулгатай болж хувирав.

Өөрөөр хэлбэл нэг ялгаварлалаас нөгөө ялгаварлал руу л үсрэв. Эхлээд төрийн байгууллагад ажилладаг иргэдийг ялгаварласан. Одоо цалингаар нь ялгаварлав. Гэтэл нэг сая төгрөгийн цалин авдаг хүн сард 57,500 төгрөгинйн буцаан олголт авахаар тооцоо байгаа. Бараг л НӨАТ-ын буцаан олголттой адил бага дүн.

Улмаар нэг сая төгрөгөөс дээш цалин авдаг иргэд үнийн өсөлт, инфляцад өртөхгүй, санхүүгийн хүндрэлгүй амьдарч байгаа хэрэг үү гэсэн асуудал гарч ирнэ. Жилээс жилд дундаж цалингийн хэмжээ өсөж буйгаас гадна нэг сая төгрөгийн цалин авдаг хүмүүс олширсон. Өөрөөр хэлбэл сошиал сүлжээ "Нэг саяас дээш цалинтай нь баян тансаг амьдарч болоод байгаа байх нь ээ" гэсэн асуудлыг дэвшүүлж байгаа юм.

ҮСХ-ноос гаргасан хамгийн сүүлийн судалгаанд үндэслэхэд, нийт иргэдийн 33.5 хувь нь нэг сая төгрөгөөс дээш цалин авдаг байна. Үлдсэн 66.5 хувь нь эсрэгээрээ. Өөрөөр хэлбэл тус хуулийн төсөл ажиллагсдын олонх хэсгийг буюу 66.5 хувьд хамаарах агуулгатай болсон нь харагдаж байна.

Бага цалин авах хэрээр бага НДШ-ийн буцаан олголт авна. 20-30 мянган төгрөгт л дунджаар хэлбэлзэнэ. Энэ утгаараа эл шийдвэр ерөөс ихээхэн популист, НДШ-ийн агуулгаарх иргэдийн шаардлага дээр ажилласан болоод өнгөрсөн шинжтэй л харагдаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мал бол алаад идэхсэн. Үнэхээр нээрээ хэрэг алгаа.

Zochin
Zochin

Dandaa iim teneg ard tymnee yalgavarlan gaduurkh'san shiidver gargadag um be. Byyr neg yu khiikhee ch medekhgyi soliotoi umnuud tsuglarchkhsan. Khetsyy um be.

Суба
Суба

1 сая гарангийнхан сайн дураараа доош унах юм бн. Төр уул нь...

Холбоотой мэдээ

Back to top button