Нийгмийн

Х.Булгантуяа: НДШ төлдөгчдийн 70 хувь нь 1 саяас доош цалинтай юм уу, ойлгохоо байлаа

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцсээр байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүү асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "18 их наядын зарлагатай төсвөөс 30 гаруй тэрбумыг хэмнэнэ гэж байна. Энэ нь зургааны нэг, жарны нэг биш бүр 600 хуваасны нэг хэмнэлт. Энэ арай хэтэрхий өнгөц биш үү. Хууль гаргасны ач холбогдол хаана байгаа юм. 100 жийп машин зарах хэмжээний л мөнгө байна шүү дээ" хэмээн шүүмжиллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Нийгмийн даатгал төлж байгаа хүмүүсийн 70 хувь нь нэг сая төгрөгөөс доош цалин аваад байгаа юм уу. Гэтэл А.Ариунзаяа сайд та статистикийн даргаар ажиллаж байхдаа дундаж цалин сая давсан гэж хэлж байсан. Энэ бүгдийн уялдаа холбоог ойлгохоо байлаа. Би гайгүй тоо ойлгодог хүн юмсан уг нь. Өчигдөр төсвийн байнгын хорооны үеэр Ариунзаяа сайдаас би асуусан. Хүүхдийн мөнгийг чадах ядахаараа олгоод байхад хүчирхийлэл нэмэгдээд байна гэж хэлсэн. Хүүхдээ хохироож байгаа иргэдийн хүүхдийн мөнгөний асуудал хариуцлага тооцож байгаа нь зөв гэж бодож байна.

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа: Дундаж цалин болон голч цалин гэдэг хоёр ойлголт бий. 2020, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар голч цалин 1 сая, дундаж цалин 1.4 сая байна. Цалин хөлсний орлого буурч, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн. Хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулсан. Хүүхдээ хохироосон, хайхарамжгүй хандсан эцэг эхчүүдэд мөнгийг шилжүүлэхгүй байх юм. Мөн энэ мөнгийг барьцаалж зээл олгохгүй. Энэ их чухал гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

huuli sanaachlagchid uursduu oilgohgui bhad irged yaj oilgohov dee

Зочин
Зочин

Булгантуяа гуай СЯ-нд дэд сайд байхдаа голч цалин, дундаж цалин гэсэн хоёр өөр тодорхойлолтыг ойлгоогүй юм байх даа, зайлуул. Яанаа?

Зочин
Зочин

Энэ эргүү сошиал поп ариунзаяа нэртэй балай авгайг зайлуулаачээ

зочин
зочин

юун голч, юун дундаж, солиотой хүүхэн ам нь ажиллахаас цаашгүй мулгуу гар юмаа, кккк

Холбоотой мэдээ

Back to top button