Нийгмийн

С.Эрдэнэ: ОХУ, Беларусиас их хэмжээний валют Монголд оруулж ирээд алга болсон

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр /2022.04.22/ мэдээлэл хийлээ.  Тодруулбал, АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандаж байгаагаа дуулгав. Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "АНУ болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нартмэдэгдэл хүргүүлж байна. Манай улсын зарим төрийн өндөр албан тушаалтан хууль дүрэм зөрчиж ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй баримт байна. Үүнийг хуулийн байгууллага зориуд шалгахгүй байгаа тул үндэстэн дамнасан гэмт хэргээ үргэлжлүүлсээр байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэгдэлд дурдсан. ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ЛАНД-200 маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын хил нэвтэрсэн нь тогтоогдсон. Тэд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар явж байна хэмээн мэдүүлж хилээр гарсан байдаг. Монгол Улсын хилээр орж ирсэн нэр бүхий ажилтнууд ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгыг ҮАБЗ хэмээн лацдаж ямар ч хяналтгүйгээр оруулж ирсэн болохыг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан. Энэ их хэмжээний бэлэн мөнгө хилээр хяналтгүйгээр орж ирээд юунд зарцуулагдсан бэ. 10 гаруй гэмт хэргийн шинжтэй баримтыг холбогдох албаныханд хүргүүлж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Түгжил царайлсан хөгийн гар байна ш дээ.Ёстой санч хэлсэн муу хэлсэн энэ хүнийг сайлаачгүй, муулаачгүй. Харин үүн дээр арай биш шүү!! Уос орноо аюулд оруулан оруулан ингэх хөгийн новш гэж бодсонгүй!! Ийм эцгээс тийм дүүп хүү төрөхөөс ч яахав!! Түй чёрт!!

Зочин
Зочин

Эрдэнэ ч тэнэг хүн юм даа. Баттулгыг хорлох гээд улс эх орноо саарал жагсаалтанд дахиад оруулах нь уу? Хэлэх ч үг алга

Зочин
Зочин

Эрдэнэ гэдэг Баттулгыг хүч хүрэхгүй болохоор гадаад улсуудад хандахаар болов. Үр дүн нь МОНГОЛ УЛСын нэр хүнд гадаад талдаа навс унана . Энэ хүн АНыг хорлож дуусаад МОНГОЛоо хорлохоор шийдэв үү

zoch
zoch

дайны цагт бол энэ нам дагасан өлөн ханаж цадахгүй гуйлгачин дотортхулгаачууд бүгдлл эх орноосооо урвандааа лалрууд тэмцэлгүй ард түмэн мөхдөг гэдэг нь бүү ойртоосой

Бах
Бах

Гадагш нь авч гараагүй гаднаас оруулж ирж байна болж байшдээ, харин юуны мөнгө үү, өөрийнх нь офшорын мөнгө ингэж бэлнээр ил орохгүй, Оросын засгийн газар холбоогүй, авилгал шагналын эх үндэс бндаа

Зочин
Зочин

Чи өөрөө цэвэр хүнүү.Хэрэв үнэн бол ядруухан э/з-тай өөрийн улсаа хохиролд оруулаагүй юм бна тэ.

Зочин
Зочин

Дэлхийснийтэд шившгээ дэлгэхюм бна аргаа бараад түгжилдэж улсаа хоригт оруулах юм бна

Зочин
Зочин

Ялтан Эрдэнэ

Холбоотой мэдээ

Back to top button