Нийгмийн
Монголбанк: Ипотекийн зээл олголт зогссон гэдэг ХУДАЛ
Монголбанкнаас ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг зогсоож, банкууд зээл олголтоо зогсоосон талаар мэдээлэл цахим орчинд түгээд байна.
Энэ талаар бид Монголбанкнаас тодруулахад “Ипотекийн зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилт зогсоогүй. Зээл олголт хэвийн үргэлжилж байна. Зогссон гэдэг худал мэдээлэл” гэлээ.
2022 онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний хоёр сарын санхүүжилтэд зориулж Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилаад байсан билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.