"Эрдэнэс - Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020/Улсын хэмжээнд/Дэмжигч байгууллага Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар
Тавигдах шаардлага: Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4-р курсын өдрийн ангийн оюутан байх. Үүнд:
- Уул уурхайн ашиглалтын технологи
- Геологи
- Уул уурхайн менежмент
- Маркшейдер
- Ашигт малтмалын баяжуулалтын технологи
- Уурхайн машин тоног төхөөрөмж
- Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
- Агрономи
- Хөрс судлал, агрохими
- Ойн иженер
- Экологи, байгаль хамгаалал
- Байгаль орчны нөхөн сэргээлт
- Цахилгааны инженер
Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээнбусад арга хэмжээнд оролцсон байх;Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
Бүрдүүлэх материал: Магадланитгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.
Материал хүлээн авах: Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна. Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.
Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.
Холбоо барих:Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Утас: 976-75055555 /707/ 976-99180200
Цахим хаяг: [email protected]
Эх сурвалж: Эрдэнэс - Тавантолгой












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.