Амбер Хердийг "Aquaman 2" киноноос хасах саналд хоёр сая хүн нэгджээ

Жүжигчин Амбер Херд экс нөхөр Жонни Деппийн нэр төрд халдсан хэргийн шүүх хурал үргэлжилж буй. Тэгвэл Амбер Хердийг "Aquaman 2" киноноос гаргах Change.org сайтын цахим өргөдөлд 2020 онд 1 сая гаруй хүн нэгдэж байсан бол уг тоо 2 сая болон нэмэгджээ. Энэ нь Change.org сайт дээр хамгийн олон хүн нэгдсэн тохиолдлуудын нэг болж байгаа аж.
Жүжигчин Жонни Депп "Fantastic Beasts 3" кинонд дүр бүтээх байсан боловч Амбер Хердтэй үүссэн гэр бүлийн хүчирхийллийн маргаанаас үүдэж Гринделвалдын дүрээс татгалзан, түүний оронд Мадс Миккелсен тоглосон юм.

Амбер Хердийг киноноос хасах цахим өргөдөлд "Эрчүүд ч эмэгтэйчүүдийн адил гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Үүнийг хүлээн зөвшөөрч, хүчирхийлэл үйлдсэн хэнийг ч энтертайнмент салбараас хасах нь зүйн хэрэг" гэжээ.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.