Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд 570 сая төгрөг цуглажээ

“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь пүрэв гарагт Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүссэн. Хоёр настай охин нь зургаан настай хүүд нь донор болох гэж буй аав, ээж хоёрын эмзэглэл нийгэмд хүрээд байгаа билээ.
Тэгвэл энэ хоёр өдрийн хугацаанд Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардалд 570 сая төгрөг цугласан байна. Зардал бүрдсэн тул тэд ирэх долоо хоногийн пүрэв гарагт багтан, Турк улсыг зорих бэлтгэлдээ гарчээ.
Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул: Хоёр өдрийн хугацаанд бидний төсөвлөсөн хүүгийн минь эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж зуун хувь бүрдлээ. Биднийг дэмжиж тусалсан нийт Монголын ард түмэндээ болон мэдээллийг түгээж өгсөн хэвлэл мэдээлийн байгууллагууд, цахим сайтууддаа маш их баярлаж байна. Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний минь гэгээн цагаан үйл үеийн үед дэлгэрч, Монголын минь үрс маш олон болох болтугай гэж ерөөе" гэж бичжээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.