ХУУЛИЙН БООМЬ: Сэтгүүлчид мэдээлэл олж авахын тулд эзнээс нь зөвшөөрөл авна
Цахимын багц хууль буюу Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиуд өчигдөр буюу тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлснээр хувь хүний мэдээллийг хуулиар хамгаалах бүрэн боломж нээгдсэн. Төрийн байгууллага болон бусад хуулийн этгээд тухайн хүний мэдээллийг ямар нэгэн байдлаар цуглуулж, ашиглаж байгаа бол мэдээллийн эзэнд зорилгоо мэдэгдэж зөвшөөрөл авна. Мөн хурууны хээгээр ажлын цагийн бүртгэл хийх, банк санхүүгийн байгууллага болон худалдаа үйлчилгээний байгууллага хүний хурууны хээний мэдээллийг цуглуулахыг хориглож байгаа.
Тэгвэл “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-д Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахыг дараах байдлаар тусгажээ.
12 дугаар зүйл.Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
12.1.Сэтгүүл зүйн, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно.
12.2.Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг энэ хуулийн 12.1-д заасан зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахыг хориглоно.
12.3.Сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзэн болон бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болохгүй.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.