Нийгмийн

Тоон гарын үсгийг улсын бүртгэлийн салбарт хандаж авна

Улсын бүртгэлээс Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны 2.2 сая гаруй иргэнд тоон гарын үсгийг олгож эхэллээ.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Цахим гарын үсгийн тухай хууль батлагдаж, тавдугаар сарын 1-нээс эхлэн хуулин хэрэгжилт эхэлж байна.

Тоон гарын үсгийг 21 аймаг, есөн дүүрэг дэх салбар нэгж, зургаан үйлчилгээний төвөөрөө дамжуулан үнэгүй, таван жилийн хугацаатай, КИОСК машинаар дамжуулах, тавдугаар сардаа багтаан гар утасны аппликейшн ашиглан “Cloud” байдлаар олгох зэрэг боломжийг олгож байна.

Иргэдийн хувьд иргэний үнэмлэх, гар утасны аппликейшн дээрээ тээгч байдлаар тоон гарын үсгийг хэрэглэх боломжтой.

Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэн тоон гарын үсгийг улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгжид хүсэлт гаргаснаар авах бөгөөд ингэхдээ өөрт хамгийн ойр байрлах нэгжид хандаж болно. Өөрөөр хэлбэл, иргэн тоон гарын үсэг авах хүсэлтийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй гаргаж болно.

Тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг бөгөөд цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажилладаг учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд хүчин төгөлдөр хэмээн авч үзнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button