Нийгмийн
Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлсэн үйлдлийг прокуророос хаажээ

МАН-ын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хувьцаа эзэмшдэг “Нүүдэлчин групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 17.7 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаас үүдэлтэй Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг "Ална даа" хэмээн заналхийлсэн үйлдэл гаргасан.
Улмаар "Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярт холбогдох хэргийг прокуророос гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хаажээ.
Ё.Отгонбаяр заналхийлсэн үйлдэлдээ уучлалт гуйсан боловч түүнийг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн байдаг.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНынхан юуг ч хаана
Заналхийлэл мөн. Гэмт хэрэг гээд заачихсан хуулинд !
Хаалгачихсан гэж бич