"Гудамжинд" гарахаар бэлдэгсэд
Хаврын их улстөржилт, хаврын жагсаалтай өдрүүд үргэлжилсээр байна. Улс төрийн оноо авах ажиллагаа, олонд таалагдах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, УИХ-ын эрхэм гишүүн Т.Доржханд нар гудманд гарахаар ийн бэлдэж эхэллээ. Дараагийн сонгуулийн бэлтгэл их л эрт эхэлж байгаа бололтой.
УИХ-ын гишүүн Т.Доржханд эрх баригчдад гомдож, урам хугарсан тул чуулганы хуралдаанд сууж, гишүүний үүргээ гүйцэтгэхгүй, талбай дээр гарч жагсахаа мэдэгдсэн. Тэр пүрэв гарагт талбай дээр жагсана. Тэр дөрвөн хүний аав хүний зүгээс энэ жагсаалыг зохион байгуулах бөгөөд энэ нийгэм, ирээдүйн төлөө бид өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна хэмээсэн.
Тэгвэл өнөөдөр Ж. Батзандан гарч ирлээ. Тэр Австралид нэг жил элчингийн зөвлөхөөр ажиллаж байгаад Засгийн газар, УИХ-д ташуур өгөхөөр ирсэн талаараа сүр үзүүлэн мэдээллээ. Тэр энэ мэдэгдлээрээ дамжуулан өөрийгөө 18 боть ном бичсэнээ зарлаж, номоо зарах маркетингаа ч хийгээд авах шиг болов. Тэрбээр " Ж.Батзандан ном бичдэг, төрийг аврах төлөвлөгөө гаргадаг, тэр төлөвлөгөөгөө нөхдийн хамт хамтарч хэрэгжүүлдэг хүн. Одоо ажилдаа орно" гэв.
Б.ЦЭЛМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гудманд байтугай гоё хадны эмнэлэг, настай хүний гэх гудамд хүлээн авна
Батэрдэнэ ахыгаа сайн ташуурдаарай. Дарханы замыг хурдан дуусга гээд ккк