Урьдчилсан байдлаар бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн нь тогтоогдоогүй

Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр цагдаагийн байгууллагад оройны 20 цаг 44 минутад БЗД-ийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий тоглоомын талбайд зургаан настай эмэгтэй хүүхэд боолгож ухаан алдсан байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсээс шалгахад урьдчилсан байдлаар тус дүүрэгт оршин суух Ү гэх хүүхэд тоглоомын талбайд тоглож байхдаа хоолойгоо уяанд тээглүүлж ухаан алдсан байж болзошгүй байдал тогтоогджээ.
Харин энэ талаар ойролцоо насны танихгүй хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхсэн гэх мэдээлэл цахим орчинд явсныг холбогдох эх сурвалж үгүйсгэсэн юм. Охины биеийн байдал хэвийн байгаа аж.
Иймээс эцэг, эхчүүдийг хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.