Нийгмийн

МУГЖ Г.Ариунбаатар "Браво" цомоо гардаж авлаа

“Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар Евразийн мэргэжлийн хөгжмийн шилдгүүдийг тодруулдаг "Bravo" шагнал гардуулах ёслолоос дуурийн шилдгийн шилдэг эрэгтэй гоцлол дуучны төрөлд нэр дэвшиж цом хүртсэн.

Шагнал гардуулах ёслол цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж цуцлагдаж, шалгарсан уран бүтээлчдэдээ байгаа газарт нь шагналыг хүргүүлж эхэлжээ.

МУГЖ Г.Ариунбаатар  "Браво" цомоо гардаж авсан сэтгэгдлээ " "Браво" цомоо гардаж аваад сууж байна... Анх 23 настайдаа МУГЖ цолоор шагнагдаж тэр үед хүмүүс Гавьяатаа гэж дуудахаар учиргүй ичдэг байж билээ, 2-3 жилийн дараа Гавьяатаа гэхгүй бол уур хүрээд. Шагнагдах сайхан ч олон түмний итгэлийг дааж явна гэдэг л амаргүй дээ! Хичээх болно оо. Намайг дэмжиж, урмын үгээр, сэтгэлийн сайхнаар мялааж байдаг та бүхэндээ Гялайлаа" хэмээн нийтэллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Амжилт хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button