Нийгмийн

Түймэрт өртсөн АНУ-ын Нью-Мексико муж дэмжлэг хүслээ

АНУ-ын Нью-Мексико муж улсын амбан захирагч Мишель Гришэм, мужид нь өргөн газар нутаг хамран шатаж байгаа ойн түймэр дарагдаагүй байгаа тул Холбооны засгийн газраас сэргээн босголтын санхүүжилт хүсч ханджээ.

“Усны нөөц хагалбар газруудыг сэргээн засварлах, зэрлэг онгон газар орныг нөхөн сэргээх, түймрийг унтрахаас нь өмнө тусламж үзүүлэхэд зориулж хөрөнгө хуваарилах тухай Ерөнхийлөгчийн тунхагийн үр шимийг хүртэх АНУ-ын анхны муж улс манайх болох гэж байна” гэж амбан захирагч Мишель Гришэм, Санта-Фе хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

Одоогийн байдлаар, Нью-Мексико муж улсын 5 нэгжийн нутаг дэвсгэрт түймэртэй байгаа юм. Хуурай хөрстэй уулын бэл дагуу газруудаар салхины чиг дагаж түймэр өргөжин тэлж байгаагийн улмаас ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй болж байна.

Тиймээс тус муж улсын сэтгэцийн эмнэлгийн хэдэн арван өвчтөнийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ хугацаанд гал сөнөөгчид түймрийг хурдацтай газар авахуулахгүйн төлөө тэмцсээр байгаа аж. Лас Вегас хотын ойролцоо дэгдсэн томоохон түймэрт  562 хавтгай дөрвөлжин км газар нутаг өртжээ.

М.БАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрийнхөн нутаг шатаж байхад дайны хэнээрхэлд автсан зөнөг Байдан украйнд хэдэн тэрбумаар өгөөд байдаг .Дайнаас ашиг хонжоо харж байхаар шатаж буй нутгаа авармаар юм.

Холбоотой мэдээ

Back to top button