Нийгмийн
Ирэх амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих өдөрлөг болно

Хаврын мод тарих өдрийг тохиолдуулж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих өдөрлөг зохион байгуулагдах гэж байна. Ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулагдах энэ арга хэмжээнд сайн дураараа нэгдэн оролцож болох ажээ. Модны арчилгаа, усалгаа зэргийг цэцэрлэгт хүрээлэн хариуцах юм.
Монголын нөхцөлд модыг хавар газар гэсэж эхэлснээс хойш буюу дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод навчлаад дуусах хугацаанд таривал хамгийн тохиромжтой. Мөн намар 11 дүгээр сар дуусахаас өмнө таривал тохиромжтой хэмээн үздэг байна. Энэ хугацаанд тарьсан мод сайн ургаж, арчилгаа хурдан авдаг онцлогтой.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.