Нийгмийн
Талбайн усан оргилуурын ус, цахилгаанд 37 сая төгрөг зарцуулдаг

"Хонхтой цэцэрлэгт хүрээлэн"-гийн усан оргилуур төвийн шугамд бүрэн холбоотой байдаг гэж Нийслэлийн хот тохижилтын газраас тайлбарлажээ.
Тодруулбал, усан оргилуурыг нэг удаа дүүргэхэд 300-450 тонн ус ордог байна. Дүүргэсний дараа 7-10 хоногт ус бохирддог учир төв шугамаас байнга усаа татаж усан оргилуурыг дүүргэдэг аж.
Усыг "Central Tower"-ийн урд талын төвлөрсөн системийн 80-ын шугамаас татдаг ба усан оргилуур бохирдсон усаа өөрөө шүүж татдаг байна.
Мөн усан оргилуурыг дүүргэхэд 12-15 цаг зарцуулахаас гадна жилд усны төлбөрт дунджаар 10 сая, цахилгааны төлбөрт 27 сая төгрөгийг зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ.
Энэ сарын 20-ноос есөн сар хүртэл усан оргилуур өдөр бүр хэвийн ажиллаж эхлэх юм байна.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.