Нийгмийн
“Blackpink” хамтлагийн дууны бүжгийн бичлэг 1.1 тэрбум хандалт авчээ

K-pop охидын BLACKPINK хамтлагийн 2020 онд хит болсон "How You Like That" дууны бүжиг дэглэлтийн видео YouTube дээр 1.1 тэрбум хүн үзсэн байна.
Тус хамтлагийн харьяалагддаг “YG Entertainment” агентлагаас лхагва гарагт энэхүү видеог байршуулснаас хойш нэг жил 10 сарын дараа ийм амжилт үзүүлсэн болохыг албан ёсоор мэдэгджээ.

Уг дууны албан ёсны клип өглөөний 09:00 цагийн байдлаар 1.09 тэрбум үзэлттэй байгаа юм. Тус хоёр бичлэгийг оруулаад “Blackpink” хамтлагийн “YouTube” дээрх нийт 32 бичлэг 100 сая гаруй хандалт цуглуулаад байна.
ЭХ СУРВАЛЖ: Yonhap news








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.