Л.Халтар: Надад "идэж, уусан" зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад бэлэн
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Уртын тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Тавантолгойгоос Цагаанхад чиглэлийн уртын тээврийг эхлүүлье гэдэг дээр Хятадын талтай зөвшилцсөн. Мөн Хоёр жил зогссон Шивээхүрэн боомтын тээвэр эхэлж байна. Мэдээж Хятадын талаас тавьдаг шаардлагууд хуучин хэвээр байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиад өгөөрэй гэдэг. Тиймээс тээврийн байгууллагууд, удирдлагууд, жолооч нарынхаа халдвар хамгааллын дэглэмийг сахихад улам бүр анхаараарай. Цар тахал бүр мөсөн холдоогүй.
Ингэснээр урт хугацаанд нүүрсний тээвэр саадгүй явах байх нөхцөл бүрдэнэ. Дахиж тээврийг зогсоохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ.
Эрээнд байгаа хил гаалийн хүмүүсийг барьсан, шалгаж байгаа гэдэг асуудлаар та бүхэнтэй адил мэдээлэлтэй байна. Миний тухайд хил гаалийнхантай холбоотой зүйл байхгүй. Надад идсэн уусан зүйл байхгүй учраас хэзээ ч, хаана ч шалгуулахад бэлэн байна.
Хардлага нийгэмд байгааг эсэргүүцээгүй. Гэхдээ шалгадаг хүн нь би биш. Цагдаа, тагнуул шалгах нь зүйтэй байх .Бид хуулийн байгууллагад үнэ өсөж байгаатай холбоотой шалгуулах асуудлыг өгч байсан" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нөхөртэй холбоотой компаниуд тээврийн үнэ хөөрөгдөх схем зохиосон юм бишүү? Нэр нь дурьдагдсаны маргааш татанбуугдаж бүртгэлээс хасагдсан байсан 2 компаний тухай мэдээ гараад байсан даа. Х�##�тар болон улсын бүртгэлийн газар ажилдаг лав нэг хүн холбоотой байгаа даа.
Mongoliin ard tumend mash heregtei ajliin tuluu tursun hun dee. L.Khaltar dargadaa AMJILT husie. Ard tumen demjdeg hudulmurch saiduudiin neg mun shuu.