Нийгмийн

Нөхөртэйгөө нийлж найзынхаа 20 сая төгрөгийг дээрэмджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны тоотод 2022 оны тавдугаар сарын 27-ны өдрийн 22.20 цагийн орчим хар бараан өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, масктай үл таних 2 этгээд дайран орж ирж тус тоотын оршин суугчид хүч хэрэглэн бэлэн 20 сая төгрөг дээрэмдсэн” гэх дуудлага мэдээлэл иржээ.

Үүний дагуу шалгалтын ажиллагааг явуулахад хохирогчийн найз гэх “Д” гэгч 31 настай эмэгтэй, нөхөр “Я” болон бусад “З”, “А”, “Ц” нартай бүлэглэн үгсэн тохиролцож, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. 

Гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд болох “Д”, “Я”, “А” нарыг БЗД, ХУД-ийн нутаг дэвсгэрээс баривчилж “З”, “Ц” нарын эрэн сурвалжлан ажиллаж байна.

Иймээс иргэдэд анхааруулахад гэртээ бэлэн мөнгө их хэмжээгээр хадгалахгүй байх, их хэмжээний бэлэн мөнгөтэй байгаагаа бусдад мэдэгдэхгүй байхыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

naiz gej yum ogt baidaggui gedgiin jishee!

Зочин
Зочин

Nz gej bhgui bolson shu de humuus ee ah duu ch barag bhgui bold bhad

уншигч
уншигч

Манай ангийн найз гээд хэдэн хүүхэн бий. Уулзаж, ууж идэх, амралтанд явах юм л ярьдаг. Байн байн мөнгө хурааж шаналгана. Талхны мөнгөө яая гэж байхад нэхсээр байгаад ангийн фонд гээд мөнгө хураана. Тэгсэн мөртөө надад хагацал тохиолдоход нэг нь ч ядаж утсаар ч яриагүй шүү. Би ч тарыг нь таниад зайгаа авч байгаа. Найз гэгч хүмүүсийн үнэн гашнуу төрх нь энэ ш дээ.

уншигч
уншигч

Найз найз гэж налиглаж явдаг авгай, хүүхнүүд, охидууд энийг сайн уншиж сургамж ав, нүдээ нээ. Эмэгтэй найз нь нөхрөө дагуулаад, бас гурван эр хүн дагуулж ирээд, өчнөөн олон сая төгрөгийг нь дээрэмдэж байна шүү дээ. Хүн гэгч араатны үнэн мөн чанар нь энэ ш дээ.

Zochin
Zochin

Яг үнэн найз гэж байдаггүй юм яс махандаа тултал мэдэрсэн дэ

Холбоотой мэдээ

Back to top button