Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавилаа
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлээд байсан.
Үүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Ё.Баатарбилэгт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Х.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлсэн байв.
Үүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй байх тул яллагдагч Х.Ганхуягт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон нэр бүхий хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэв.
Ингэснээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт хилийн хориг тавигдаж, Монгол Улсын хилээр нэвтрэх эрхгүй болов. Тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УЕП-оос гаргасан ч парламент хүлээн авахаас татгалзсан юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн ялна доо хэт их туйлширах юмаа энэ хүмүүс,зээл нь илүү төлөлттэй гээд яриад байгаан бишүү. Огт төлдөггүй шир хөгшин хувалзнуудаа хамгаалаад залуу хүмүүсээ нугалаад байхымдаа
Энэ ч Оюук засаг унахаас сэргийлж урьдчилан фракцууддаа анхааруулж байх шиг тэгээгүй бол 2 шинэ гишүүн оруулж ирнэ гэдэг юу гэсэн үг вэ уг нь гишүүн байхдаа зээл авсан хүмүүс 24 байсан шүү дээ
зээл авсан тус компанид би ямар ч хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд нь оролцдоггүй гэсэн байхад л харлуулаад сэвээд байх болтой
Жинхэн хулгайчуудаасаа л мөнгөө олж авахын төлөө иргэд ТЭМЦЭЛ хийх хэрэгтэй энэ хэд ч яахав барьцаа хөоөнгө төлбөрийн чадвар нь байна ёсзүйгүй ч хүмүүс биш л байна нөгөө ор сураггүй хүүгээ ч төлөөгүй нөхдүүдээс л хариуцлага нэхье
ene hun ch yahaw tulchih chadwartai awsan zeel ni zoriulaltiinh yum baina buur tom humuus ni yaah yum be art timen shaardaachee
ДАВЖ ЗААЛДААЧ ЖДҮЧИД БОЛОН ХАМГИЙН ИХ 200,300 ТЭРБУМЫНХАН ОГТ АЛГА БАЙНА АДИЛХАН ҮЗЭЭЧ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ БАЙГАА КОМПАНИУД Л БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ ЯМАР ОРГООД ЗАЫЛСАН БАЙГАА БИШ
Залуу үеээ дэмжих хэрэгтэй, идэж ууж ханахгүй хэдэн хөгшчүүлийг одоо болих хэрэгтэй шд
Шог гараа