
Уншигч та бүхэн “Гоё тоглолт үзэх юм сан” гээд найз, нөхөдтэйгөө, хамт олонтойгоо төлөвлөгөө зохиож байна уу. Гэтэл хаана, хэний тоглолтыг үзэхээ сонгоогүй суугаа юм биш биз.
Тэгвэл та бүхэнд нэгэн мэдээ дуулгахад, хамтлаг, дуучин, DJ нарын хамтарсан “The night with us-2022” тоглолт энэ сарын 24-нд болох нь ээ. Долоо дахь удаагийн тус тоглолтыг “Төв цэнгэлдэх хүрээлэн”-нд 15.00 цагт зохион байгуулна.

Тоглолтод “Камертон”, “Харанга”, “Никитон”, “Гурван охин” хамтлаг, дуучин Д.Болд, Г.Анхмаа нар оролцоно. Мөн DJ Set, DJ Gori, DJ Kly, Nene, NS, Анужин нар оролцож, нэгэн доргио үдшийг фэнүүдтэйгээ хамт өнгөрүүлнэ.
20-30 жилийн түүхтэй хамтлагуудыг нэгтгэх зорилгоор үзэгчдэд анх хүрч эхэлсэн “The night with us” тоглолтыг өмнө нь “Их тэнгэр Club house”, “Zaisan hill event hall”-д зохион байгуулсан юм.
О.ПҮРЭВСҮРЭН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одоо 3 эмээгээр яах вэ олигтой ч дуулдаг биш
3алцгар авгай бас юу вээ өвөө нартай давхцаад зүгээр алаад өг