ТАНИЛЦ: Х.Баттулгын эгчийн эзэмшдэг "ХКҮ" компанийг дараах асуудлаар шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албанаас Баянгол зочид буудал дахь "ХКҮ" ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж байна."ХКҮ" ХХК нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эгч Х.Цэндбаярын хувьцаа эзэмшдэг компани бөгөөд оффис нь Баянгол зочид буудалд байрладаг юм байна.
Шалгалтын дараа ЭЦА-аас мэдээлэл өглөө.
ЭЦА “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн байрнаас “ХКҮ” компанийн хаяг шошготой их хэмжээний мах гарч ирснийг МХЕГ тогтоогоод лацадсан. Нэр бүхий компаниудад зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтын ажиллагаа явуулсан. Хяналт шалгалтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал илэрсэн. Энэ асуудал дээр прокурорын зөвшөөрлөөр үзлэг, нэгжлэг хийж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд
- Хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй мах махан бүтээгдэхүүн худалдаанд гарсан уу
- Иргэдэд түгээгдсэн үү
- Экспортод гарсан уу
- Нянгийн бохирдол ихтэй мах нь "ХКҮ" компанийнх уу эсвэл “Эм Ди Си Пи” ХХК-ийнх уу
- "ХКҮ" компани нь мах экспортлох квот буюу зөвшөөрлөө “Эм Ди Си Пи” ХХК -д ашиглуулсан уу, зарсан уу гэх асуудлыг шалгахаар ажиллаж байна.
Хэргийн хүрээнд дээрх хоёр компанийн захирал, удирдлага холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авна" хэмээв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнгөтэй болох тусам улам л хууль бус үйлдэл хийгээд байна уу